Монголын Үндэсний Паралимпын Хороо (МҮПХ) 2024 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр албан ёсны цорын ганц түншээр ажилласанд талархал илэрхийлэн Нэткапитал Санхүүгийн Группт “Шилдэг Дэмжигч Байгууллага” шагнал олголоо.
Франц улсын Парис хотноо 2024 оны наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 8-ны хооронд зохион байгуулагдсан XVII зуны Паралимпын наадамд Монгол Улсаас спортын 6 төрөлд 12 тамирчин өрсөлдөхөөр эх орноосоо мордсон. Тэгвэл Нэткапитал Санхүүгийн Групп алтан соёмбот төрийн далбааг Парисын тэнгэрт мандуулахад туслалцаа үзүүлэх зорилгоор түншийн гэрээ байгуулж тамирчдад БАБА брэндийн иж бүрэн хувцас, бэлэн мөнгөний дэмжлэг олгосон нь тэдний ур чадварыг хурцалж, гал эрмэлзлийг бадраахад эерэг нөлөө үзүүлсэн юм. Улмаар Монголын тамирчид дөрвөн медаль авсан үнэмлэхүй амжилт гаргасан түүхэн жил болсон билээ.
Энэхүү чухал хамтын ажиллагаа нь Монголын спортын салбарт зөвхөн үндэсний хэмжээнд төдийгүй олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай тамирчдыг бэлтгэхэд бодит хувь нэмрийг оруулж буй онцгой үйл явдал юм.
Нэткапитал Санхүүгийн Группийн энэхүү амжилтыг тэмдэглэн, илүү хүртээмжтэй ертөнцийг бий болгох үйлсийг дэмжицгээе.