АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Жо Байден нэг өдрийн дотор олон хүнд өршөөл үзүүлсэнээрээ дээд амжилт тогтоолоо. Тодруулбал, 39 хүнд өршөөл үзүүлж, 1,500 хүний ялыг нь хөнгөрүүлжээ. Энэ талаар Цагаан ордны албан ёсны цахим хуудсанд нийтэлжээ. Харин, өршөөлд хамрагдсан хүмүүсийн нэрсийг дурдаагүй байна.
“Өнөөдөр Ерөнхийлөгч Жо Байден 1,500 орчим америкчуудад өршөөл үзүүлж байгаагаа зарласан. Энэ бол нийгмээ аюулгүй болгохын төлөө тууштай зүтгэж байгаагаа илтгэсэн үйлдэл. Ерөнхийлөгч хүчирхийллийн бус гэмт хэргээр ял шийтгүүлсэн 39 хүнд өршөөл үзүүлж байна. Түүний нэг өдрийн дотор хамгийн олон хүнийг өршөөж буй үйлдэл нь орчин үеийн түүхэн дэх нэг өдөрт үзүүлж байгаа хамгийн том өршөөл” хэмээн Цагаан ордны мэдэгдэлд дурджээ.
Жо Байден мөн COVID-19 тахлын үед гэрийн хорионд орж, гэр бүлдээ болон нийгмийн амьдралд амжилттай эргэн ирсэн хүмүүсийн ялыг ч хөнгөрүүлсэн байна.
Жо Байден өмнө нь өөрийн хүү Хантер Байденд өршөөл үзүүлж байсан удаатай. Түүний дүгнэснээр хүүг нь шударга бусаар шүүж, шийтгэсэн хэмээн үзсэнтэй нь холбоотой.
(Эх сурвалж: AP News)