Өнгөрч буй 2024 онд Дэлхий дахинд ямар ямар үйл явдал болж өрнөснийг товчлон хүргэж байна.
Одоогийн байдлаар Украйн болон ОХУ-ын дайн үргэлжилсэн хэвээр байна. Мөн, Мьянмарын иргэний дайн, Суданы иргэний дайн, Сахел дахь исламийн шашинтнуудын бослого зэрэг томоохон зэвсэгт мөргөлдөөн ч үргэлжилсээр байна.
Арваннэгдүгээр сард Сирийн иргэний дайн улам ширүүсч, Арабын Нэгдсэн Бүгд Найрамдах Улс Сирийн төр засгийг түлхэн унагасан ба Башар Асадын дэглэмд төгсгөл ирж, тэрбээр Сириэс дүрвэсэн.
Израйль болон ХАМАС бүлэглэлийн хооронд үргэлжилж буй дайн улам ч газар авч, олон оронд, ялангуяа Израйлийн 10-р сард түрэмгийлсэн Ливан орныг ч хамраад байна. Энэ нь Израйль болон Хезболла бүлэглэлийн хооронд үргэлжилж буй мөргөлдөөн хурцадсаны дараах үйл явдал гэдгээрээ анхаарал татаж байгаа юм.
Япон, Ботсвана, Өмнөд Африк зэрэг улс орнуудад олон арван жилийн турш дотоодын улс төрд ноёрхсон эрх баригч улс төрийн намууд олонх болохоо больж, эрх мэдлээ шилжүүлж, эсхүл бусад жижиг улс төрийн намуудтай эвсэж эхэлсэн жил байлаа.
2024 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах Намаас нэр дэвшсэн Доналд Трамп ялалт байгуулж, АНУ-ын улс төрийн түүхэнд хоёрдахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон 2 дахь төрийн тэргүүн боллоо. Өмнө нь, 1892 оны сонгуульд Гровер Кливленд ялалт байгуулж, АНУ-ын 22 дахь болон 24 дэх Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан түүхтэй.
НЭГДҮГЭЭР САР
- Египет, Этиоп, Иран, Арабын Нэгдсэн Эмират улсууд БРИКС-ийн гишүүн улс болсон.
- Уулын Карабахыг Азербайжан эргүүлэн авсан тул Бүгд Найрамдах Арцах Улсыг албан ёсоор татан буулгав.
- Японы баруун эрэг (Ното хойг)-т 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 462 хүн амиа алдаж, 1344 хүн гэмтэж бэртэв. Газар хөдлөлтийн маргааш хүмүүнлэгийн тусламж тээвэрлэж явсан эргийн хамгаалалтын нисэх онгоц “Japan Airlines” компанийн зорчигч тээврийн онгоцтой мөргөлдөж, хоёр онгоц сүйрч, таван хүн амь үрэгдсэн. Зорчигч тээврийн онгоцонд зорчиж явсан 379 хүнийг аюулгүйгээр нүүлгэн шилжүүлсэн.
- Тайванийн ерөнхийлөгчийн сонгууль: Эрх баригч Ардчилсан дэвшилт намын Лай Чинг-тэ 40 хувийн саналаар ялалт байгуулав.
- Япон улс SLIM хэмээх сансрын хөтөлбөрийнхөө хүрээнд зорилгоо биелүүлж, саран дээр зөөлөн газардсан Дэлхийн 5 дахь орон боллоо.
ХОЁРДУГААР САР
- Чилийн Ерөнхийлөгч асан Себастьян Пиньера 2-р сарын 6-нд нисдэг тэрэгний ослоор нас барав.
- Намибийн Ерөнхийлөгч Хейге Геингоб 82 насандаа таалал төгсч, түүний халааг Дэд ерөнхийлөгч Нанголо Мбумба залгамжлав.
- Сальвадорын бүх нийтийн сонгууль: Одоогийн Ерөнхийлөгч Наиб Букеле 80 гаруй хувийн саналаар сонгуульд ялалт байгуулж, 1944 оноос хойш Сальвадор улсад дахин сонгогдсон анхны Ерөнхийлөгч болов.
- 2-р сарын 6-нд Чилийн Ерөнхийлөгч асан Себастьян Пиньера 74 насандаа нисдэг тэрэгний ослоор нас барав.
- 2-р сарын 7-нд Азербайжаны Ерөнхийлөгчийн сонгууль болж, сөрөг хүчний эсэргүүцлийн дунд Ерөнхийлөгч Илхам Алиев 5 дахь удаагаа дахин сонгогдов.
- 2-р сарын 22-нд АНУ-ын “Intuitive Machines” компанийн “Nova-C” буух төхөөрөмж саран дээр газардсан анхны арилжааны машин болов.
ГУРАВДУГААР САР
- 3-р сарын 7 – Скандинавын холбоонд нэгдсэн сүүлчийн улс болох Швед улс НАТО-д албан ёсоор элсэж, 32 дахь гишүүн болов.
- 3-р сарын 13-нд Европын Холбоо Хиймэл оюун ухааны тухай Дэлхийн анхны цогц хууль эрх зүй, зохицуулалтын тогтолцоо болох “Хиймэл оюун ухааны тухай хууль-“ийг батлав.
- 3-р сарын 14 – НҮБ-ын тооцоолсноор, Израйль-ХАМАС-ын дайнд амь үрэгдсэн Палестины энгийн номхон ард иргэдийн 56-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд, хүүхдүүд аж.
- 3-р сарын 15-17-нд ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болж, одоогийн Ерөнхийлөгч Владимир Путин 5 дахь удаагаа сонгогдов.
- 3-р сарын 22-нд ОХУ-ын Красногорск хотын “Crocus City Hall”-д “Исламын улс” алан хядагчдын бүлэглэлтэй холбоотой зэвсэгт этгээдүүд концертын танхимд үзэгчид рүү буутай халдаж, хамгийн багадаа 145 хүний аминд хүрч, 551 хүн шархдав.
- 3-р сарын 25: НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Газийн зурваст “нэн даруй гал зогсоох” тогтоол баталж, барьцаалагдсан бүх хүмүүсийг нэн даруй, болзолгүйгээр суллахыг шаардав.
- 3-р сарын 31: Болгар, Румын улсууд далайн болон агаарын замаар Шенгений бүсийн гишүүн улс боллоо.
- 4-р сарын 1: Израйлийн талаас Дамаск дахь Иран улсын Элчин Сайдын Яам халдаж, 16 хүний аминд хүрэв.
- 4-р сарын 3: Тайванийн зүүн эргийн ойролцоо 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 20-30 см өндөртэ жижиг Цүнами үүсэж, Японы Окинава мужид хүрэв.
- 4-р сарын 8: Хойд Америк даяар Нарны бүтэн хиртэлт ажиглагдав.
- 4-р сарын 10-нд Өмнөд Солонгосын Парламентын сонгууль болж, Ардчилсан Нам, Ардчилсан Холбоо 176 суудал авсан бол Ерөнхийлөгч Юн Сук Ёолын харьяалагддаг “Ард түмний хүч ба ард түмний ирээдүй” нам ердөө 108 суудал авав.
- 4-р сарын 16: Персийн буланд үер болж, Ойрхи Дорнодод мөн хүчтэй аадар бороо орж, үер буусны улмаас хамгийн багадаа 32 хүн амиа алдав.
- 4-р сарын 29: Бразилийн Рио Гранде-ду-Сул мужид болсон үерийн улмаас олон арван хүн амиа алдаж, олон мянган хүн орон гэргүй болов.
- 4-р сарын 30: “Их долоо”-гийн орнууд 2030-2035 он гэхэд нүүрсний эрчим хүчийг бага багаар бууруулахаар тохиролцов.
ТАВДУГААР САР
- Словакийн Ерөнхий сайд Роберт Фико нь Хандлова хотод болсон арга хэмжээний үеэр дэмжигчидтэй уулзаж байгаад буудуулж, эмнэлэгт хүргэгдэв.
- 5-р сарын 19: Доминиканы Бүгд Найрамдах Улсын бүх нийтийн сонгууль болж, одоогийн Ерөнхийлөгч Луис Абинадер Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдов.
- Азербайжан-Ираны хилийн ойролцоо нисдэг тэрэг осолдож, Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси, Ираны Гадаад хэргийн сайд Хоссейн Амир-Абдоллахиан нар бусад долоон зорчигч болон багийн гишүүдийн хамт амь үрэгдэв.
- 5-р сарын 20: Олон Улсын эрүүгийн шүүхийн Ерөнхий прокурор Израйлийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон Газийн зурвас дахь “Хамас” бүлэглэлийн удирдагч Яхья Синвар нарыг дайны гэмт хэрэг үйлдсэн хэргээр баривчлах тушаал гаргав.
- 5-р сарын 26: Литви улсын Ерөнхийлөгчийн сонгууль болж, одоогийн Ерөнхийлөгч Гитанас Науседа үнэмлэхүй ялалт байгуулан, хоёр дахь удаагаа төрийн тэргүүнээр сонгогдов.
- 5-р сарын 28: Испани, Ирланд, Норвеги улсууд Палестин улсыг хүлээн зөвшөөрөв.
- 5-р сарын 30: АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампыг 34 зүйл ангиар гэм буруутай нь тогтоогдсон хэмээн үзэж, түүнийг буруутгав. Тиймээс, АНУ-ын хувьд Доналд Трамп гэмт хэрэгт буруутгагдсан анхны Ерөнхийлөгч болов.
ЗУРГААДУГААР САР
- 6-р сарын 10: Малави улсын Чикангава хотын ойролцоо онгоц осолдож, Малави улсын Дэд ерөнхийлөгч Саулос Чилима тэргүүтэй есөн хүн амиа алдав.
- 6-р сарын 12: НҮБ-аас 10-р сарын 7-ны халдлага, мөргөлдөөний талаар хийсэн анхны мөрдөн байцаалтаар Израйль болон “Хамас” бүлэглэл хоёулаа дайны гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоов.
- 6-р сарын 14-нөөс 7-р сарын 14: UEFA Евро 2024 хөлбөмбөгийн тэмцээн Герман улсад зохион байгуулагдаж, Испани түрүүлэв.
- 6-р сарын 24: “WikiLeaks” сайтыг үндэслэгч Жулиан Ассанж АНУ-тай хийсэн хэлэлцээрийн дагуу шоронгоос суллагдсаныхаа дараа Их Британийг орхив. Тэрбээр хоёр хоногийн дараа төрөлх нутаг Австрали руу буцав.
- 6-р сарын 28: Монгол Улсын Их Хурлын сонгууль болж, Ардын Нам нь ялалт байгуулснаар УИХ-д олонх болов.
- 6-р сарын 29: Мавританийн Ерөнхийлөгчийн сонгууль болж, одоогийн Ерөнхийлөгч Мохамед Оулд Газуани ялалт байгуулж, 2 дахь удаагаа сонгогдов.
- 7-р сарын 7: Францын парламентын сонгууль: Зүүн жигүүрийн Шинэ Ардын Фронт Үндэсний Ассемблейд хамгийн олон суудал авч, хэт барууны үзэлт Үндэсний Ралли эхний шатанд ялалт байгуулсан ч олонхийн санал авч чадаагүй.
- 7-р сарын 9-11: НАТО-гийн 33 дахь дээд хэмжээний уулзалт Вашингтон хотноо болов.
- 7-р сарын 13: АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Ерөнхийлөгч асан Доналд Трамп Пенсильвани мужийн Батлер хотын ойролцоо зохион байгуулсан жагсаалын үеэр халдлагад өртөж, баруун чихэндээ буудуулав.
- 7-р сарын 15: Руандагийн бүх нийтийн сонгууль болж, одоогийн Ерөнхийлөгч Пол Кагаме 4 дэх удаагаа дахин сонгогдов.
- 7-р сарын 19: Дэлхийн хэмжээнд мэдээллийн технологийн тасалдал үүсэж, дэлхий даяар янз бүрийн бизнесийн байгууллага, аж ахуйн нэгжүүд өртөв.
- Бангладешийн квотыг шинэчлэх хөдөлгөөний үеэр 75 хүн амь үрэгдэж, Засгийн газраас хөл хорио тогтоов.
- 7-р сарын 21: АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Жо Байден 2024 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй болов.
- 7-р сарын 26-наас 8-р сарын 11: 2024 оны зуны Олимпын наадам Францын нийслэл Парис хотноо болов.
- 7-р сарын 31: “Хамас” бүлэглэлийн улс төрийн удирдагч Исмаил Хание Тегеран хот дахь өөрийн байрандаа бусдын гарт амиа алдав.
- Гвинейн цэргийн захирагч асан Мусса Дадис Камара нь 2009 онд болсон аллагад хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Гвинейн шүүхээс 20 жилийн хорих ял оноов.
НАЙМДУГААР САР
- 8-р сарын 1: Хүйтэн дайнаас хойшхи тус хоёр орны хооронд болсон хамгийн том хоригдлуудын солилцоо болов. Анкарагийн Эсенбога нисэх онгоцны буудлаас 26 иргэнийг хоригдлыг солилцов.
- 8-р сарын 5: Бангладешийн Ерөнхий сайд Шейх Хасина огцрохоо зарлаж, улс даяар өрнөсөн эсэргүүцлийн дараа Энэтхэг рүү дүрвэв.
- 8-р сарын 6: Газийн зурвас дахь “Хамас” бүлэглэлийн удирдагч Яхья Синвар “Хамас”-ын улс төрийн товчооны даргаар томилогдов.
- 8-р сарын 11: Украйны Ерөнхийлөгч Володимир Зеленский Украйны арми Оросын баруун Курск мужид хил дамнасан довтолгоо хийж байгааг зарлав. Тус бүс нутгаас 76 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн хэмээн ОХУ мэдэгдэв.
- 8-р сарын 23: Германы Солинген хотод Сирийн цагаач 3 иргэнийг хутгалж хөнөөсөн нь Герман дахь цагаачлалын талаарх маргааныг хурцатгахад хүргэв.
- 8-р сарын 24: Буркина Фасогийн Барсалогхо хотод 600 энгийн иргэн Аль-Каидатай холбоотой исламистуудын аллагын хохирогч болов.
- 8-р сарын 28-наас 9-р сарын 8: 2024 оны зуны Паралимпын наадам Францын нийслэл Парис хотноо болов.
- 8-р сарын 31: ОХУ-ын Камчаткийн хязгаарт нисдэг тэрэг осолдож, онгоцонд байсан 22 хүн бүгд амь үрэгдэв.
ЕСДҮГЭЭР САР
- 9-р сарын 2: Бразилийн Дээд шүүх олон нийтийн мэдээллийн хэрэгслийн “X” (Твиттер) платформыг хаах шийдвэрийг хэвээр үлдээв.
- 9-р сарын 7: Алжир улсын Ерөнхийлөгчийн сонгууль болж, одоогийн ерөнхийлөгч Абделмаджид Теббун 2 дахь удаагаа сонгогдов.
- 9-р сарын 12: Төв Европт их хэмжээний бороо орсны улмаас тус бүс нутагт 2010 оноос хойших хамгийн хүчтэй үер болов.
- 9-р сарын 15: Райан Уэсли Роут гэх этгээд Флорида мужид Доналд Трампын амь насанд халдахыг завдсан хэрэгт буруутгагдав. Гэмт этгээд Райаныг баривчилсан ба түүнийг шүүх хурлын товыг 2025 он хүртэл хойшлуулжээ.
- 9-р сарын 23: 2006 оноос хойшхи Хезболла-Израйлийн мөргөлдөөний хамгийн олон хүн амиа алдсан өдөр тохиож, Ливанд Израйлийн агаарын довтолгооны улмаас 569 хүн амь үрэгдэж, 1835 хүн шархдав.
- 9-р сарын 26: 2017 онд болсон “Мариа” хар салхинаас хойших Атлантын далайд тохиолдсон хамгийн их үхэл дагуулсан гэгдэх “Хэлен” хар салхины үеэр 236 хүн нас барж, 685 гаруй хүн ор сураггүй алга болов.
- 9-р сарын 27: Израйлийн Агаарын цэргийн хүчин Бейрут дахь “Хезболла” бүлэглэлийн төв байрыг бөмбөгдөж, хэд хэдэн хүн, түүний дотор “Хезболла” бүлэглэлийн удирдагч Хассан Насралла амь үрэгдсэн.
- 9-р сарын 30: Их Британи нүүрсийг эрчим хүчний эх үүсвэр болгон ашигласнаас 142 жилийн дараа нүүрсийг ашиглахаа үе шаттайгаар зогсоосон “G7”-гийн анхны орон болов.
АРАВДУГААР САР
- Японы парламент Шигэрү Ишибаг Японы шинэ Ерөнхий сайдаар сонгож, Либерал ардчилсан намын гишүүд олонхийг бүрдүүлэв. Шинэ Ерөнхий сайд томилогдсоныхоо дараа танхимаа ил болгож, 10-р сарын 27-нд ээлжит бус сонгууль явуулахыг уриалж, үндэсний бүрэн эрхийг баталгаажуулав.
- Ливан дахь “Хезболла” бүлэглэлийн эсрэг Израйлийн довтолгооны хариуд Иран улс баллистик пуужингаар Израйль руу довтлов.
- Казахстаны цөмийн эрчим хүчний асуудлаарх бүх нийтийн санал асуулга болж, цөмийн эрчим хүч хэрэглэхийг батлав.
- Тунис улсын Ерөнхийлөгчийн сонгууль болж, одоогийн ерөнхийлөгч Кайс Сайед 2 дахь удаагаа сонгогдов.
- 10-р сарын 16: “Хама”с бүлэглэлийн удирдагч Яхья Синвар нь Рафах хотноо Израйлийн цэргүүдтэй тулалдаж, амь үрэгдэв.
- Испанийн үер: Испанид сүүлийн хагас зуун жилд тохиолдсон хамгийн хүчтэй үер болж, 200 гаруй хүн амиа алдаж, олон хүн сураггүй алга болов.
АРВАННЭГДҮГЭЭР САР
- 11-р сарын 3: Молдавын Ерөнхийлөгчийн сонгууль болж, одоогийн Ерөнхийлөгч Майя Санду 2 дахь удаагаа сонгогдов.
- 11-р сарын 5: АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиар Доналд Трамп, Жэй Ди Вэнсийн хамтаар сонгуульд өрсөлдөж, ялалт байгуулав.
- 11-р сарын 11-22: COP29 нь Азербайжаны Баку хотод болов.
- 11-р сарын 21: Олон Улсын эрүүгийн шүүх Израйлийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху, Израйлийн Батлан хамгаалахын сайд асан Йоав Галлант, “Хамас” бүлэглэлийн цэргийн удирдагч Мохаммед Дейф нарыг Израйль-“Хамас” дайны үеэр дайны гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутган баривчлах тушаал гаргав.
- 11-р сарын 26: Израйлийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Ливан дахь “Хезболла” бүлэглэлтэй хийж буй тэмцлээ зогсоохоор гал зогсоох тохиролцоонд хүрснийг зарлав.
- Сирийн иргэний дайн: Сөрөг хүчнийхэн Сирийн Алеппо хотын ихэнх хэсгийг хяналтдаа авав.
АРВАНХОЁРДУГААР САР
- 12-р сарын 3: Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёол нь “YTN” телевизээр дайны байдал зарласнаа мэдэгдэв.
- Парисын Нотр-Дамын сүм 2019 онд гал түймэрт өртөсний дараа олон нийтэд дахин нээгдэв.
- 12-р сарын 8: Сирийн иргэний дайн: Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асад огцорсныхоо дараа Дамаскийг орхисноор түүний дэглэм Сирийн сөрөг хүчин Сирийн шилжилтийн Засгийн газрыг түр засгийн газар болгон байгуулав.
- 12-р сарын 11: FIFA-2023: 2030 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ийг Аргентин, Парагвай, Уругвай улсууд хамтран зохион байгуулна гэж зарласан бол Саудын Араб 2034 онд зохион байгуулагч орноор тодорлоо.