ХААН Банк үнэнч харилцагчдаа урамшуулж, идэвхтэй хэрэглээг нь дэмжих зорилгоор 2024 оны 11-р сард 2 төрлийн урамшуулалт аяныг зарласан билээ. Тэгвэл эдгээр аяны тохирлын эздийг 2024 оны 12-р сарын 10-ны өдөр ХААН Банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодрууллаа.
Maroon 5 хамтлагийн тоглолтыг хоёр харилцагч үзнэ
Digi Pay аппликэйшний урамшуулалт аяны хүрээнд хоёр харилцагчийг тодруулан өнөөдөр батламж гардууллаа. Эдгээр харилцагчид 2025 оны 1-р сард Филиппин улсын Манила хотод болох дэлхийн алдарт Maroon 5 хамтлагийн тоглолт үзэхээс гадна нислэгийн тийз, зочид буудлын төлбөр болон Манила хотын аялал багтсан цогц эрхийн эзэд болж байна.
№ | Овог, нэр | Тохирлын дугаар | Утасны дугаар |
1 | Б******н Мөнхтуяа | 4662228548 | 8805**** |
2 | Т*****д Буянтогтох | 2217031805 | 9940**** |
Энэхүү урамшуулалт аянд 2024.11.01-11.30-ны хооронд Digi Pay аппликэйшний QR код уншуулж төлбөр тооцоогоо хийсэн (5 удаагийн гүйлгээ тутам нэг тохирлын эрх авсан) харилцагчид хамрагдсан юм.
Фукуок арал руу аялах урамшууллын эзэн тодорлоо
№ | Овог, нэр | Тохирлын дугаар | Утасны дугаар |
1 | Н****л Мөнхзул | 100003002386834 | 9911**** |
Ийнхүү дээрх хоёр урамшуулалт аян 3 сарын хугацаанд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Аянд идэвхтэй оролцсон бүх харилцагчдадаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, тохирлын эздэдээ халуун баяр хүргэе!
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк