2025 оны Цэргийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байна.
Бүртгэлийг 2025 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр хүртэл E-Mongolia системээр бүртгэх юм байна. Хэрэв цэргийн бүртгэлд цахимаар хамрагдах боломжгүй тохиолдолд өөрийн харьяа дүүрэг болон хорооныхоо Цэргийн штабт очиж бүртгүүлэх боломжтой.
Монгол Улсын иргэн 18-50 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа бүртгэлд хамрагдах үүрэгтэй билээ. 2025 оны цэргийн бүртгэлийг аймаг, нийслэл тус бүр заасан өөр өөр хугацаанд зохион байгуулах юм.
Цэргийн үүрэгтний үнэмлэх аваагүй 18 хүртэлх насныхан харьяа баг, хороон дээрээ өөрийн биеэр очиж бүртгүүлэх шаардлагатай. Харин цэргийн үүрэгтний үнэмлэхээ үрэгдүүлсэн бол аймаг, дүүргийн цэргийн штабт өөрийн биеэр хандах ажээ. Түүнчлэн шилжилт хөдөлгөөн хийсэн иргэд оршин суугаа аймаг, дүүргийнхээ цэргийн штабт бүртгэлээ хийлгэж, баталгаажуулах юм.
Хэрэв E-Mongolia системээр бүртгүүлсэн бол “мэдэгдэл” цэсээс хариугаа харах боломжтой юм байна. Иргэд өөрийн биеэр болон гэр бүлийн гишүүн нь цэргийн бүртгэлд бүртгүүлэх бол бол иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэхийн хамт харьяа баг, хороон дээрээ очихыг анхаарууллаа. Дашрамд дурдахад, өнөөдөр Баян-Өлгий, Хөвсгал, Булган, Говь-Алтай, Сүхбаатар аймаг цэргийн бүртгэлээ эхлүүлжээ. Харин нийслэлийн тухайд 2025 оны нэгдүгээр сарын 6-22-нд Цэргийн бүртгэлийг зохион байгуулах юм байна. Аймаг, нийслэлийн цэргийн бүртгэлийн хуваарийг зургаар хүргэе.