“Хэтрүүлээд хэрэггүй” аян өрнөж байна
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн цаг үеийн асуудалтай холбоотой мэдэгдэл гаргажээ.
Ингэхдээ “Сайн цаг ирэх биз ээ. Цаашид УИХ-ын гишүүний хувьд эрчим хүчний реформын ажлыг шахаж ажиллана. Том зорилготой яваа тул мөнгө төгрөгтэй орооцолдох сонирхол огт алга. Тиймээс Эрчим хүчний үндэсний хорооноос гарахаар болсноо үүгээр мэдэгдэж байна. Жижиг төр, жижиг төсвөөс Монголын бүх асуудал эхэлнэ” гэж өөрийн нүүр хуудастаа нийтэлжээ.