Сирийн Ерөнхийлөгч Башар Асад албан тушаалаасаа татгалзан, Сирийг орхин явах шийдвэр гаргасан талаар дэлхийн хэвлэлүүд мэдээлсээр байна.
“Сири улсын нутаг дэвсгэрт болсон зэвсэгт мөргөлдөөнд оролцсон хэд хэдэн талтай Башар Асадын хийсэн хэлэлцээрийн үр дүнд тэрбээр Ерөнхийлөгчийн албан тушаалаа орхиж, улс орноо орхин явах шийдвэр гаргасан юм. Тиймээс, Башар Асадын засаглал нуран уналаа. Харин, тэрбээр талуудтай хэлэлцээр хийж, засаглалынхаа эрх мэдлийг энх тайван замаар шилжүүлэх үүрэг өгсөн байна.
Сирид үүссэн нөхцөл байдалд Москвагийн талаас нэлээд өндөр ач холбогдол өгч байгаа юм. Тиймээс, Кремль “хэлэлцээрт оролцогч талуудтай аль болохоор хүч хэрэглэхээс татгалзаж, бүх асуудлыг улс төрийн замаар шийдвэрлэхийг уриалсан” бөгөөд “ОХУ нь Сири улсын бүх сөрөг талуудтай холбоо барьж байгаа гэдгээ онцлон дурдсан.
ОХУ-ын ГХЯ мэдээлэхдээ, “Сирид ажиллаж, амьдарч буй ОХУ-ын ард иргэдийн аюулгүй байдлыг хангах бүхий л шаардлагатай арга хэмжээг авч байгаа” талаар мэдээлэл хийсэн.
“Reuters” агентлагт 12-р сарын 8-ны өдөр Сирийн талаас хоёр ч эх сурвалжийн мэдээлж ирсэн байна. Мэдээлэлд дурдсанаар, Сирийн Ерөнхийлөгч Башар Асад болон түүний гэр бүлийнхний зорчиж явсан онгоц осолдож, тэд нас барсан магадлал өндөр байна гэжээ. Мөн, “Flightradar24”-ийн мэдээллээр, Syrian Air компанийн “Ил-76” онгоц Дамаскаас 13:55 (Сирийн цагаар 16:55) цагт хөөрч, Оросын агаарын болон тэнгисийн баазуудтай ойрхон бүс рүү явсан гэсэн мэдээлэл ч байна. Харин, 14:32 цагийн байдлаар онгоц газардах бэлтгэл хангасан ч 14:39 цагт онгоц радар дээрээс алга болсон бөгөөд энэ үед онгоц 500 метрийн өндөрт нислэг үйлдэж байсан гэх мэдээдэл байна. (Эх сурвалж: Reuters)