Улаанбаатар хот бол Монгол Улсын нийт хүн амын тал нь амьдардаг дэлхийн хамгийн бохирдол ихтэй нийслэл хотуудын нэг болоод байгаа билээ.
Жилийн хамгийн хүйтэн өдөр PM2.5 бохирдлын өдрийн дундаж шоо метрт 687 микрограм хүрч байгаа нь ДЭМБ-ын зөвлөж буй аюулгүй түвшнөөс 27 дахин их байна.
Хүйтний улирал дахь агаарын бохирдлын хамгийн гол эх үүсвэр нь гэр хорооллын нүүрсээр галладаг зуухнууд юм.Монголчууд утаагаа хэрхэн ялах талаар ярьсаар байх зуурт Монгол инженер утаагүй зуух зохион бүтээсэн байна. “Нүүдэлчин эко” хэмээх нэртэй утаагаа давхар шатаадаг энэхүү зуух нь дэлхийн оюуны өмчийн байгууллагад бүртгэгдээд зогсохгүй ОХУ, Хятад болон бусад 64 улсаас патент аваад байгаа ажээ.
Мөн Монголын оюуны өмчийн байгууллага, Стандарт хэмжил зүй, Шинжлэх ухааны академи хими, химийн технологийн хүрээлэн гээд албан ёсны мэргэжлийн бүхий л байгууллагуудад бүртгүүлэн шалгууруудыг нь даваад патент, сертификатуудыг нь авад байгаа юм байна. Эдгээр байгууллагууд агаарын бохирдлын талаар байж болох хамгийн доод хэмжээг тогтоосон байдаг бөгөөд азотын давхар ислүүд, хүхрийн давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу исэл, тоосонцор зэрэг нь 9800 мг\нм3 байж болно гэж стандарт тогтоосон байна.
Харин “Нүүдэлчин эко” зуух эдгээр үзүүлэлтээр шалгуулж туршилтад ороход 3169 мг\нм3 гэсэн үзүүлэлттэй гарчээ. Эндээс монгол инженер ямар өндөр технологийн нээлт хийгээд байгааг харж болж байна.
Тус зуух нь хүрэн нүүрс, сайжруулсан түлш болон бусад түлж болох зүйлсийг дахин шатааж утаагүй болгож болж байгаа нь маш олон удаагийн туршилтаар батлагдсан. Иймээс зуухаар дулаан болон ахуйн хэрэглээгээ шийддэг иргэд угаартах аюулгүй амар тайван амьдрахын төлөө “Нүүдэлчин эко” зуухыг сонгосоор байна.
за мэдэхгүй яаасан олон улсын патент авсан юум үнэн л бол тугай урдны зуухнууд яаалаа утаа хэвээрээ төсөв хоосолсон л юум болно доо