
2024 оны арванхоёрдугаар сарын 05 –аас 08-ыг дуустал Мишээл экспо үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдаж буй “HEALTH&BEAUTY” экспогоор зочилж, голлох үйл явдлыг товчлон танд хүргэж байна.
- Монголд худалдаалагдаж буй чанартай баталгаатай эрүүл мэнд гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг нэг доороос хямдралтай үнээр авах боломжтой
2. Супермаркет, хүүхдийн дэлгүүр, эмийн сан зэрэг жижиглэн худалдааны бизнес эрхлэгчдэд зориулсан онцгой урамшуулалтай бизнес хэлцэл хийх боломж.
“Грийн гэйт интернэйшнл” ХХК-н борлуулалтын ахлах менежер “Урт хугацааны үр өгөөжтэй бизнес түншлэл”-ийн талаар зөвлөгөө өгч байгаагаас гадна зөвхөн экспо дээр хэлцлээ тохирч нэмэлт урамшуулалтай хамтын ажиллагаа эхлэх боломжийг бүрдүүлжээ.
3. Арьсны мэргэжлийн эмчээр оношлуулах, нярай хүүхдийн хооллолтын талаар зөвлөгөө мэдээлэл авах гэх мэт гэр бүлийн гишүүн бүрт зориулсан сонирхолтой олон үйл ажиллагаа таныг хүлээж байна.