Анхны 126 гишүүнтэй УИХ бүрэн эрхийн хугацаандаа хүний эрхийн мэдрэмжтэй бодлого, шийдвэрүүд гаргаж, “хүн төвтэй” эрх зүйн орчинг бий болгоно гэж УИХ-ын дарга Д.Амарбаясгалан зарласан.
Тиймдээ ч байгуулагдсан даруйдаа 50 гаруй ажлын хэсгийг ажиллуулж эхэлсний дийлэнх нь хүний эрхийн чиглэлийнх байгаа нь тохиолдлын зүйл биш.
Ялгаварлан гадуурхалтын эсрэг, Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр-2 төслийг боловсруулах, ач холбогдлыг таниулах, хэлэлцүүлэх зэрэг олон ажлын хэсгийн нэг нь өнөөдөр ПСХХ, ХЭҮК-той хамтран хүний эрхийн сургагч багш бэлтгэх хөтөлбөрийг эхлүүллээ. Төрийн ордонд анх удаа хүний эрхийн сургагч багшийн сургалтыг хоёр өдөр явуулж байгаа.
“Бидний эрх, бидний оролцоо” хөтөлбөрт хууль, эрх зүйн ангийн 100 орчим оюутан хамрагдаж, хүний эрхээр мэргэшихээр номын дуу сонсож, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр-2 төсөлд өөрсдийн саналыг тусгуулна.
Иргэн бүр эрхээ хамгийн сайнаар эдлэх боломжийг бүрдүүлэхийн тулд 2024-2028 оны парламент хүн төвтэй эрх зүйн шинэчлэлийг эхлүүлсэн.
Залуус нийгмийн түүчээ болно” хэмээн УИХ-ын гишүүн, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга, Ажлын хэсгийн ахлагч С.Эрдэнэболд хөтөлбөрт оролцогч залууст захисан бол УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Х.Баасанжаргал аливаад хүний эрхийн мэдрэмжтэй хандаж, өөрийн дуу хоолойгоо нийгмийн сайн, сайхны төлөө зориулахын чухлыг таниулж, сургагч багш нар цаашид олон хүнд эерэгээр нөлөөлж, эрхээ хамгаалахад тусална гэв.
Ямартаа ч иргэдийн оролцоог шинэ парламент дэмжиж эхэлжээ.