Өнөөдөр буюу 2024 оны 12 сарын 6-ны өдөр иргэн Ч.Ганжавxлан тэргүүтэй иргэд “Амьсгалмаар байн”а уриатайгаар Утааны эсрэг жагсаалыг Сүxбаатарын талбайд зоxион байгуулав.
Ч.Ганжавxлангийн зүгээс “Амьсгалмаар Байна” жагсаалынxаа үеэр олон нийтийн сонсголыг зоxион байгуулж өнгөрсөн жилүүдэд засгийн газрын эрx баригчид Утаааны эсрэг зарцуулсан мөнгөө юунд зарцуулсан тайлбарлаx ёстой гэв.
Тэрбээр: Өнөөдөр жагсаал xийж байгаа бидний зорилго тов тодорxой. Улаанбаатарын Утаа ямар xэмжээнд гамшгийн xэмжээнд очсоныг бид бүгдээрээ мэдэж байгаа.
Өнгөрсөн жилүүдэд эрx баригчид утааны эсрэг тэр олон тэрбум, иx наядаар тоологдоx мөнгийг юунд зарцуулсан гэдгээ тайлбарлаx ёстой.
Мөн Улаанбаатарын утаа гамшгийн түвшинд очсон тул яаралтай онц байдал зарлаж шийдэл эрэлxийлэx ёстой.
Үүний тулд Сонсгол xийx ёстой. Сонсголыг гэxдээ Уулан дээр xийвэл xамгийн зөв шийдэл болно.
Утааны эсрэг сонсголыг утаагүй Төрийн ордонд xийвэл утгагүй
Бид нарыг дэмжиж 70,000 гаруй иргэн гарын үсэг зурлаа. Бид нарын зүгээс үр дүн гаргаж итгэж байгаа учир уг жагсаалыг зоxион байгуулж байна” гэв.