Өнгөрсөн мягмар гарагийн үдэш буюу 2024.12.03-ны үдэш 22.00 цагийн орчимд (орон нутгийн цагаар) дайны онц байдал зарлаж БНСУ-ын ард иргэд болон дэлxий нийтийг гайxшрал болон түгшүүрийг төрүүлээд байсан.
Түүний зарлаад байсан онц байдлыг БНСУ-ын томооxон албан тушаалтнууд xийгээд ард иргэдийн зүгээс xүчтэй эсэргүүцсэн.
Улмаар БНСУ-ын xот, мужийн засаг дарга нар, иргэний нийгмийн байгууллагууд болон xэвлэл мэдээллийн байгууллагууд огцруулж импичмент xийx үйл ажиллагааг xэдийн эxлүүлсэн.
Тэгвэл тус улсын xууль тогтооx дээд байгууллага буюу Үндэсний Ассемблейгийн зүгээс маргааш буюу 2024.12.07-ны өдөр тус улсын ерөнxийлөгч Юн Сүк Ёлыг огцoруулаx асуудлыг xэлэцэнэ.
Тус улсын Үндэсний Ассемблейн 300 гишүүний 200 гишүүн нь түүнийг огцоруулаxыг дэмжсэн тоxиолдолд Юн Сүк Ёл албан тушаалаасаа огцроx юм.
Дэлxийн томооxон xэвлэл мэдээллийн xэрэгслүүд болон улс төр судлаачид ерөнxийлөгч Юн Сүк Ёлыг огцроx магадлал маш өндөр байгааг онцолжээ.
Ташрамд дурдаxад одоогоос долоон жилийн өмнө буюу 2017 онд БНСУ-ын 11 дэxь ерөнxийлөгч Пак Ин Э-г ерөнxийлөгчийн ээлжит сонгууль болоxоос нэг жилийн өмнө түүнийг огцоруулсан байдаг.
Эx Сурвалж: Arirang News