Газарзүйн Мэдээллийн Систем (ГМС) нь шийдвэр гаргалт, байгаль орчны хамгаалал, олон нийтийн оролцоог дэмжих хүчирхэг хэрэгсэл болж, дэлхий даяар эерэг өөрчлөлтийг авч ирж байна.
“Оюу толгой” компанид бид ГМС-ийг ашиглан байршлын өгөгдлийг зөвхөн технологиор удирдахаас гадна, орон нутгийн түүх, соёлын үнэт өвийг хамгаалж, хариуцлагатай, тогтвортой үйл ажиллагаа явуулахад хэрэглэж байна.
Ингэснээр орон нутгийн түүх, соёлын үнэт өв, дурсгалыг хамгаалах, цаашлаад геологийн хайгуулын ажил төлөвлөх, эхлүүлэхдээ эдгээр мэдээлэлд үндэслэн, орон нутгийн иргэдэд хүндрэл учруулахгүй байхаар төлөвлөж ажилладаг.
ГМС-ийн давуу талууд:
– Орон нутгийн өвөлжөө, худаг, археологийн дурсгалт газруудыг цахим газрын зурагт бүртгэх;
– Геологийн хайгуулын төлөвлөгөөг орон нутгийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн боловсруулах;
– Талбайн үзлэг, судалгааг вэб болон гар утасны аппликейшн ашиглан хялбарчлах
– Шийдвэр гаргах хугацааг богиносгож, өгөгдлийг үр дүнтэй удирдах зэрэг орно.