Краснодарын хязгаарын дарга Кондратьев: 2025 оноос эхлэн гадаадын иргэдийг хөдөлмөр эрхлэхийг хориглоно
Краснодарын хязгаарт 2025 оноос эхлэн гадаадын ажиллах хүчнийг бүрэн хориглох төлөвтэй байна. Энэ талаар мужийн захирагч Вениамин Кондратьев мэдэгджээ.
“Барилгын салбарын хувьд одоогоор 50 гаруй хувьд нь гадаадаас ажиллах хүч авч ажиллуулах боломжтой. Харин бусад салбарт ирэх 2025 оноос эхлэн хориг тавьсан. Тиймээс, ирэх 2025 онд гадаадын ажиллах хүчнийг бүрэн хориглоно” хэмээн захирагч онцлов.
Түүний хэлснээр, Кубань мужид л гэхэд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн дунд өрсөлдөөн ихтэй, нэг ажлын байрны төлөө зургаан хүн өрсөлддөг учраас дотоодын төгсөгчдөд хөдөлмөрийн зах зээл хүрэлцээгүй байдаг аж.
Захирагч Кондратьевийн үзэж байгаагаар байгууллагын удирдлагууд өөрсдөө оюутнуудад хандан тэтгэлэг олгож, сургуулиа төгсөөд ажиллах боломжоор хангах ёстой гэж онцоллоо.
Сонирхуулахад, 2024 оны есдүгээр сараас эхлэн Кубань мужид цагаач иргэд хөдөлмөр эрхлэхийг хориглох салбарын жагсаалтыг өөрчилж, эрхэлж болохгүй ажлын нэрс нэмэгдсэн байна.
Одоогийн байдлаар гадаадын иргэд хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, соёл урлаг, зочид буудлын үйлчилгээний салбарт ажиллах боломжгүй аж.
Үүнээс өмнө худалдаа, нийтийн хоолны газар, боловсрол, эрүүл мэнд, спорт, хувийн үйлчилгээ үзүүлэх байгууллагуудад гадаад ажиллах хүч татахыг хориглосон байсан.
Түүнчлэн, шуудангийн хүргэлтийн үйлчилгээ, зорчигч тээврийн үйлчилгээ (үүнд такси орно) дээрх хязгаарлалтад багтжээ.
Эх сурвалж: Lenta.ru