Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Ханын материал орчимд 9.7 га талбайд 3000 айлын орон сууц барихаар төлөвлөсөн. Энэ хүрээнд газар чөлөөлөлтийн ажил үргэлжилж байна.
Өнөөдрийн байдлаар 232 иргэн, хуулийн этгээдийн газрыг чөлөөлөхөөс 137 иргэнтэй зөвшилцлөө. Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Мөнхбаяраас тодрууллаа.
Тэрбээр “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль 2023 оны арванхоёрдугаар сарын 15-наас мөрдөгдөж эхэлсэн.
Үүнтэй холбогдуулан нийгмийн зайлшгүй хэрэгцээнд үндэслэн газар чөлөөлөх журам Засгийн газрын 2024 оны гуравдугаар сарын 6-ны 91 дүгээр тогтоолоор батлагдсан байдаг.
Эдгээр холбогдох хууль, журмын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Ханын материал орчимд 9.7 га талбайд 232 иргэн, хуулийн этгээдийн газар чөлөөлөх ажлыг зохион байгуулж байна.
Өнөөдрийн байдлаар хагас жилийн хугацаанд нийслэлийн Засаг даргын 10 удаагийн захирамжаар 137 иргэнтэй гэрээ байгуулж, газрыг чөлөөлөөд байна.
Үлдсэн 95 иргэн, хуулийн этгээдтэй хөрөнгийн үнэлгээ болон хэлцлийн ажлууд үргэлжлэн хийгдэж байна. “Өвөл боллоо” гээд газар чөлөөлөлтийн ажил зогсохгүй, иргэдтэй зөвшилцөж, хуулийн хүрээнд ажлыг явуулна” гэлээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
hurungiin unelgee ni mash bagaar hiij bn. hunii ed hurungiig uneleeed tegeed teruugeree avah gj dairah. 70% ni zovshoorson bol busdig ni hucheer avah huuli Nyamka ah bataluulj olon irgediig hohirooj bn. ta nar delguurt orood uniig ni asuuhguu shuud uuruu unee heleed talhaa avdaguu? ugui shd teren shg hunii yumiig hamgn bagaar uneleee hucheer avch bn niisleln gazar cholooloh alba bolon mongol uls. yamr yumniih ni zovshiltsol bdgn hunii yumuig bulaaj l avna gdgee heled bnuu zovshiltsono entr gj yum heldgui l yum bilee shde. ali alindaa aldagdalguiger ta nar zohitsoh estoi btal tghgui bn bodit bdl deee huue!!!!!!!!!!!!!!mongold tursunduu gutarchiinaaa