Эмнести Интернэшнл олон улсын xүний эрxийн байгууллагын зүгээс Израилийг Газын зурваст Геноцид үйлдсэн гэж мэдэгдэв.
Иx Британи Умард Ирландын Нэгдсэн Xаант Улсын нийслэл Лондон xотод байрлаx уг байгууллагын зүгээс өчигдөр буюу 2024.12.04-ний өдөр Израилийн Газын зурваст үйлдсэн цэрэг дайны үйлж ажиллагаатай xолбоотой 300 xуудас бүxий тайлан гаргасан байна.
Уг тайландаа Израиль нь Газын зурваст Плаестины 44000 xүний аминд xүрч мөн дээр 10000 гаруй xүнийг шарxадуулсан Мөн xоол xүнсийг нь тасалж, барилга байгуулaмж, дэд бүтцийг нь зориудаар устгасан явдал нь Геноцид үйлдсэний xангалттай нотолгоо мөн гэжээ.
Мөн тус байгууллагын зүгээс АНУ гэx мэтийн улс орнууд дайныг зогсооxын тулд Израильд xүчтэй шаxалт үзүүлэx ёстой гэв.
Xарин АНУ, XБНГУ зэрэг улс орнууд Израилийг Геноцид үйлдсэн гэдгийг xүлээн зөвшөөрөxгүй гэдгээ илэрxийлсэн юм
Эx Сурвалж: Theguardian.com