Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг, чадавхыг бэхжүүлэх зорилгоор нийслэлийн Байгаль орчны газраас Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй хамтран нийслэлийн төр, захиргааны байгууллагын төрийн албан хаагчдад өнөөдөр сургалт зохион байгууллаа.
Сургалтаар уур амьсгалын өөрчлөлт, түүний шалтгаан, нөлөөлөл, эрсдэл болон уур амьсгалын өөрчлөлтийн талаар авч хэрэгжүүлж буй бодлого, төлөвлөлт, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох үйл ажиллагааны арга хэмжээг тодорхойлох, төлөвлөхөд дэмжлэг үзүүлэх, мэдлэг, арга зүйг эзэмшүүлэх чиглэлээр илтгэлүүд хэлэлцүүлж, санал солилцов.
Тус сургалтад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 11 агентлаг, нийслэлийн 9 дүүргийн байгаль орчин, ногоон байгууламж, бодлого төлөвлөлт, төсөл хөтөлбөр хариуцсан 45 албан хаагч, мэргэжилтэн оролцлоо.
НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР