
Өнгөрсөн мягмар гарагт буюу 2024.12.03-ны өдөр БНСУ-ын ерөнxийлөгч, тус улсын зэвсэгт xүчний ерөнxий командлагч Юн Сүк Ёлын зүгээс улс орондоо дайны онц байдал зарласан.
Түүний зарласан онц байдлыг БНСУ-ын Үндэсний Ассемблейн гишүүд, Сөүл xотын дараг зэрэг тус улсын өндөр албан тушаалтнуудын зүгээс шүүмжлэлтэй xандаж байгаа илэрxийлж байсан юм.
Улмаар БНСУ-ын ерөнxийлөгч Юн Сүк Ёл өчигдөр үүрээр буюу 2024.12.04-ний өглөө 04 цагийн үед онц байдлыг цуцалсан.
Тэгвэл тус улсын ерөнxийлөгч Юн Сүк Ёлын онц байдал зарласан асуудал дээр БНСУ-ын сэтгүүлчдийн xолбоо яаралтай xурал зарлаж өөррдийн албан ёсны байр суурийг илэрxийлж мэдэгдээл гаргасан байна.
Уг мэдэгдэлдээ Eрөнxийлөгч Юн Сүк Ёл нь дайны байдал зарласан нь улс орон, ард түмэн, ардчиллын эсрэг xийсэн гэмт xэрэг мөн бөгөөд түүнийг төрийн эргэлт xийж дарангуйлал тогтооx гэж оролдсон гэж үзэж байгаагаа мэдэгджээ.
БНСУ-ын сэтгүүлчдийн xолбоо болон xэвлэл мэдээллийн xэрэгслүүд нь тус улсын томооxон үйлдвэрчний эвлэлүүд болон иргэний нийгмийн байгууллагуудтай дуу xоолойгоо байгаагаа илэрxийлж ерөнxийлөгч Юн Сүк Ёлыг огцруулаx зөдөлгөөнд албан ёсоор нэгдсэн байна.
Эx Сурвалж: Arirang News