АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Доналд Трампын хар тамхины хууль бус худалдаатай тэмцэх агентлаг (DEA)-ы даргын албан тушаалд нэрийг нь дэвшүүлсэн Флорида мужийн шериф Чад Кронистер нэрээ татаж, Доналд Трампын Засаг захиргаанд ажиллахаас татгалзжээ.
Энэ тухайгаа тэрбээр “X” хуудсандаа бичжээ.
“Сүүлийн хэдэн өдрүүдэд би энэ өндөр албан тушаалын хариуцлагатай байдлыг ухамсарлахдаа нэр дэвшигчээс хүндэтгэлтэйгээр татгалзах ёстой гэсэн дүгнэлтэд хүрлээ” хэмээн бичсэн байна.
Чад Кронистер хэлэхдээ, Доналд Трампыг өөрт итгэл хүлээлгэж, дэмжлэг үзүүлсэнд талархаж байгаагаа илэрхийлээд, ийм албан тушаалд томилогдох санал хүлээж авсан нь амьдралынх нь “хамгийн том нэр төрийн хэрэг” байсан гэдгийг онцолжээ.
Мөн тэрбээр Флорида мужийн Хиллсборо дүүргийн шерифийн албандаа эргэн ажиллахаа тэсэн ядан хүлээж байгаагаа дурджээ.
Сануулахад, Доналд Трампын Засаг захиргаанд Хууль зүйн сайд, Ерөнхий прокурорын албан тушаалд нэр дэвшүүлсэн Конгрессийн гишүүн Мэтт Гетц мөн нэрээ татсаныг олон нийт сайшаасан. АНУ-ын нэгэн прокурор Мэтт Гетцийг энэ албан тушаалаас татгалзсан явдлыг “гамшиг таслан зогсоогдлоо” хэмээсэн байна.
Эх сурвалж: ABC News