“Apple” компани Хятадтай зөвшилцөлд хүрэхгүй бол ухаалаг утасны зах зээлд эзлэх хувийг алдана.
АНУ болон БНХАУ-ын хооронд үүссэн “асуудал”-аа нэг тийш нь шийдвэрлэхгүй бол “Apple” компанийн хувьд Хятад дахь ухаалаг утасны зах зээлд эзлэх хувиа үргэлжлүүлэн алдсаар байх болно хэмээн “The Hill” мэдээлжээ.
Мэдээлэлд дурдсанаар, “Apple” компани Хятадын үйлдвэрлэгчдэд өрсөлдөх чадвараа алдсаны улмаас ухаалаг утасны борлуулалтад нь хүндрэл учирч байгаа тухай дурджээ. 2023 онд гэхэд л Хятад дахь бизнесээрээ “Apple” компани нийт орлогын 17 хувийг бүрдүүлж байсан ч борлуулалт нь даруй 8 хувиар буураад байгаа аж.
Шинжээчдийн дүгнэснээр, “Apple” компани хиймэл оюун ухааны (AI) давуу талыг бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгаагаас ийнхүү хүндрэл үүссэн байна. “Apple”-ийн хувьд Хятадад “Apple Intelligence” хэмээх хиймэл оюун ухаанд суурилсан сүлжээг эхлүүлэх зөвшөөрөл хараахан аваагүй байгаа аж.
Эсрэгээрээ Хятадын дотоодын үйлдвэрлэгчид хиймэл оюун ухааны салбарт идэвхтэй хөгжүүлэлт хийж эхэлсэн бөгөөд эрх баригчидтай аль хэдийн тохиролцоонд хүрсэн байна.
“Apple” сүлжээ нь “OpenAI”-ийн “ChatGPT” чат ботоос бүрддэг боловч тус компани Хятадад уг үйлчилгээгээ хэрэгжүүлэх албан ёсны тусгай зөвшөөрөл авч чадахгүй байгааг хэвлэлүүд онцолжээ. Тиймээс, мэдээлийн технологийн аварга компани гэгдэх “Apple” компани хиймэл оюун ухаанд суурилсан бүтээгдэхүүн гаргахаас татгалзах эсвэл ийм төрлийн үйлчилгээ үзүүлдэг Хятадын дотоодын үйлчилгээ үзүүлдэг “Baidu”, “ByteDance” гэх зэрэг өөр компаниудтай хэлэлцээр хийх шаардлагатай болж байгаа юм.
Эх сурвалж: The Hill