Дэлхийн II дайны үед Нацист Германы хуучнаар Заксенхаузены концлагерь буюу хорих лагерьт харгалзагчаар ажиллаж байсан өдгөө 100 настай Грегор Форманекийг шүүхийн өмнө дуудаж ял оноохыг хүссэн байна.
Энэ талаар Германы хэвлэлд болон Еврейчүүдийн “Juedische Allgemeine” сонинд тус тус мэдээлжээ.
Форманекийг 1943 оны долоодугаар сараас 1945 оны хоёрдугаар сарын хооронд 3,322 хүнийг хороох үйл хэрэгт оролцсон хэмээн буруутгаж байгаа аж.
Өмнө нь, шүүхээс түүнд хэрэг үүсгэхээс татгалзаж байсан ч Франкфуртын Дээд бүсийн шүүх тэрхүү шийдвэрийг нь цуцалж, Дэлхийн II дайны дараа буюу бараг 80 жилийн дараа Грегор Форманекийг шүүхэд оролцох чадвартай эсэхийг судлахыг үүрэг болгожээ.
“Хэрэв түүнтэй холбоотой үндсэн хэргийг шалгаж эхэлбэл энэ нь ийм төрлийн сүүлчийн шүүх процесс байж болох бөгөөд түүхэн ач холбогдолтой” хэмээн Франкфуртын ерөнхий прокурор Торстен Кунце онцолжээ.
Өмнө нь, Германд 96 настай тэтгэвэрт гарсан нэгэн настан Дэлхийн II дайны үеэс хойш хадгалж байсан “Walther P38” гар буугаараа охин руугаа таван удаа буудсан хэрэг гарч байсан. Тэрбээр энэ үйлдлээ түүний 63 настай охин нь өөрийг нь ахмадын асрамжийн газар өгөхийг санал болгосны дараа хийсэн хэмээн ярьсан байна. (Эх сурвалж: Juedische Allgemeine)