Спортын салбар бол тухайн улсын нэрийн хуудас болдог билээ. Энэ салбарыг дагаад “Спорт-аялал жуулчлал” хөгжиж байдгаас гадна улс эх орныхоо эдийн засгийг тодорхой хэмжээнд дэмжиж өгдөг. Амжилт, ялалтаар дүүрэн байж, улс эх орныхоо нэрийг дэлхий, Олон улс, тивийн тавцанд гаргаж яваа Монгол улсын спортын салбарын төрөл бүрийн холбоод 2024 оны буюу олимпын жилийн үзүүлэлтээ дүгнэж шинэ оноо угтах гэж байна. Тэр дундаа сүүлийн нэгхэн жилийн хугацаанд Олон улсын томоохон чанартай зургаан тэмцээнийг өөрийн эх орондоо хүлээн авч, амжилттай зохион байгуулсан Монголын Жюү Жицүгийн холбооны Гүйцэтгэх захирал О.Болд-Эрдэнэуулзаж цөөн хором ярилцлаа.
-Сайн байна уу? Тун удахгүй 2025 он айлчлан ирж байгаа. 2024 онд Монголын спортын төрөл бүрийн баг тамирчид, шигшээ багийнхан, спортын холбоод амжилтаар дүүрэн энэ оноо ийн үдэх гэж байна.
2024 онд Монголын Жюү Жицүгийн шигшээ багийн тамирчид, өсвөрийн тамирчид Олон улсын болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өмнөх жилүүдтэй харьцуулахад үзүүлэт өндөртэй оролцсон. Ингээд Монголын Жюү Жицүгийн холбооны Гүйцэтгэх захирал О.Болд-Эрдэнэтэй та бүхнийг уулзуулъя.
Энэ өдрийн мэнд хүргэе. 17 жилийн хугацаанд өнгөрсөн жил өөрийн эх орондоо Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан. Энэ жил энэхүү тэмцээн олимпын өлгий нутаг Грекийн Крит арал дээр зохион байгуулагдлаа.
Энэхүү тэмцээнд бид 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож, насанд хүрэгчдийн төрөлд 5 дахь медаль буюу хүрэл медалийг Ганбаатарын Монголжин тамирчин маань хүртлээ. Энэ амжилт бол Монголын Жюү жицүгийн холбооны буюу 2015 оноос хойш дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. 9 жилийн хугацаанд авч байгаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 5 дахь медаль болж байна. Тэгээд А.Цагаанбилэг гээд охин Монгол улсын төрийн дууллаа олимпын бүс нутагт эгшиглүүлсэн нь жюү жицүгийн ертөнцөд маш сайхан зүйл байлаа. Энэхүү дэлхийн аваргаас өсвөр, залуучуудын маань баг нэлээд өндөр амжилтыг үзүүлсэн. 6 медаль хүртсэн ийм сайхан амжилтыг үзүүлж ирлээ.
Мөн үүний дараа АНЭУ-ын Абу Даби хотод болдог бүсний ангилалтай ДАШТ-д 107 тамирчин 117 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож 24 медалийг эх орондоо авчирсан ийм сайхан үйл явдал боллоо. Үүнээс тодотговол өсвөрийн ангилалд 4 алтан медаль хүртсэн сайхан амжилтыг үзүүллээ.
Насанд хүрэгчдийн про ангилалд өнгөрсөн жил хөх бүсний ангилалд түрүүлж байсан Галсандоржийн Гантулга гээд тамирчин “Жи мобайл” компанийн тамирчин “Про ангилал”-д Монгол улсаас хүртэж буй анхны мөнгөн медалийн эзэн болсон. Хөх бүсний ангилалд Э.Шүрэнцэцэг мөнгөн медаль хүртсэн ийм сайхан амжилтуудыг насанд хүрэгчдийн ангилалд үзүүлээд ирлээ.
-Жюү жицүгийн төрлийг эх орондоо хөгжүүлж эхлээд 17 жил болж байна. Танай холбооны гол зорилго, энэ спортын эерэг тал юу вэ?
-Жюү жицүгийн холбооны гол зүйл бол Монгол хүнийг бий болгоход мөн бие бялдрын соёл, боловсролыг олгоход гол анхаарлаа хандуулж ажилладаг. Мөн спорт аялал жуулчлал, Монгол улсынхаа эдийн засагт хувь нэмрээ оруулахын төлөө Монголын Жюү Жицүгийн холбоо ажилласаар ирсэн. Энэ жил бид нар бас зургаан Олон улсын шинж чанартай тэмцээнийг нэг жилийн дотор анх удаа зохион байгуулж үзлээ. “Улаанбаатар про” гээд тэмцээнээ жил бүр зохиодог, тав дахь удаагаа зохион байгууллаа. Энэ жил нэг том тэмцээн бол Зүүн Азийн АШТ-ийг эх орондоо 7 дугаар сард зохион байгууллаа. Энэ тэмцээнийг Улаанбаатар хоттойгоо хамтран зохион байгуулсан нь нэлээд үр дүнгээ өгч Зүүн Азийн бүсийн 8 орон оролцсон энэ сайхан тэмцээнийг зохион байгуулсан нь Азийн холбоонд маш өндөр үнэлэлт авсан сайхан жил болж өндөрлөж байна.
-Спортын холбоодоос танай хувьд нийслэл хотод болон хөдөө орон нутгуудад салбар клуб олноор байгуулан илүү далайцтай хөгжүүлж яваа гэж хардаг. Ингэхдээ орон нутагт энэ спортоор хичээллэх боломжийг хүүхэд залууст илүү нээж өгсөн юм болов уу?
-Манай холбооны зүгээс нийслэлийн дүүрэг бүрт салбар клубээ байгуулан зорьж ажиллаж байна. Ирэх онд БГД-т салбар клубээ байгуулахаар тус дүүргийн удирдлагуудтай ярилцаж тохироод ажлаа бодит болгохоор зорьж байна.
-2025 оноо амжилт бүтээлээр дүүрэн эхлүүлээд олон олон шилдэг тамирчдыг мэргэжлийн түвшинд бэлтгэн гаргах болтугай. Сонирхогч хүүхэд залуучуудаа энэ спортод өргөн хүрээнд татан оролцуулаарай гэж хэлмээр байна.
-Спортыг оснирхогч, дэмжигч нартаа болон мөн танай хамт олонд Монголын спорт, бие бялдрын том соёлыг сурталчлах их үйлд хүчин зүтгэж байгаад туйлын баяртай байна. Монголын спортын салбар, соёлын салбар улам бүр хөгжөөсэй гэдэг ерөөл өргөе. Тэгээд спортоор хичээллэхийг уриалж байна.
Ярилцсанд баярлалаа.