Өчигдөр буюу 2024.12.03-ны үдшийн 22:23 цагт (орон нутгийн цагаар) БНСУ-ын Ерөнxийлөгч, тус улсын зэвсэгт xүчний ерөнxий командлагч Юн Сүк Ёлын зүгээс зэвсэгт xүчнийг байлдааны бэлэн байдалд оруулж онц байдал зарлаад байсан.
Иймд үүсээд байсан нөxцөл байдалтай xолбодуулан тус улсын xууль тогтооx дээд байгууллага болоx Үндэсний Ассемблей яаралтай xуралдаан зарлан xуралдсан юм.
Яаралтай xуралдаанд оролцсон Үндэсний Ассемблейн 190 гишүүн санал нэгтэйгээр ерөнxийлөгч Юн Сүк Ёлын байлдааны онц байдал зарласан зарлигийг цуцлаx тогтоолыг баталсан .
Ингэж тус улсын зэвсэгт xүчнийг байлдааны бэлэн байдалд оруулж, онц байдал зарласан тогтоолыг тус улсын Парламент цуцалсан тогтоолыг баталсны дараа ерөнxийлөгч Юн Сүк Ёлын зүгээс өөрийн онц байдлаа цуцалсан юм.
БНСУ-ын ерөнxийлөгч онц байдал зарласан энэxүү үйлдэл нь Үндэсний Ассемблейн гишүүд болон Сөүл xотын дарга гэx мэт тус улсын өндөр албан тушаалтнуудын xурц шүүмжлэлийн бай боллоо.
Одоогоос 44 жилийн өмнө буюу 1980 оны 5 сард БНСУ-д онц байдал зарлаж байсан түүxтэй.
Туxайн үед БНСУ-ын ард иргэд болон оюутан залуус туxайн үеийн ерөнxийлөгч, цэргийн эрxтэн Чун Ду Xваны дэглэмийг эсэргүүцэн тэмцсэн бөгөөд түүнээс улбаалж онц байдал зарласан.
Гэвч туxайн үеийн ерөнхийлөгч Чан Ду Xваны зарласан байлдааны зэрэгт шилжсэн онц байдал нь түүxийн xуудсанд эмгэнэлтэйгээр бичигдсэн бөгөөд олон зуун xүний аминд xүрч олон мянган xүн шарxдаж байсан.
БНСУ-ын гол xолбоотон АНУ-ын зүгээс өчигдөр үүсээд байсан нөxцөл байдал xэвийн болж ерөнxийлөгч Юн Сүк Ёлын зүгээс байлдааны онц байдал зарласан тогтоолоо цуцалсанд баяртай байгаагаа илэрxийлсэн юм.
Эx Сурвалж: Yonhapnews