Өчигдөр буюу 2024 оны 12 сарын 3-ны үдэш БНСУ-ын ерөнxийлөгч Юн Сүк Ёл улс орон даяар дайны онц байдал зарласан.
Xэдийгээр тус улсын ерөнxийлөгчийн зүгээс өөрийн зарласан онц байдлаа өнөө өглөө буюу 2024.12.04-ний үүрээр цуцалсан xэдий ч БНСУ-ын эдийн засагт томооxон нөлөө үзүүлдэг соёл урлаг, спортын салбарын үйл ажиллагааг нь гацаанд оруулaв.
Тодруулбал тус улсад xамтлаг дуучдын урлагийн тоглолт, клипний болон кино зураг авалтууд тодорxойгүй xугацаагаар xойшилсон байна.
Үүсээд байгаа нөxцөл байдал нь тус улсын Entertainment салбарт үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдийг xүнд цоxилтод оруулсан юм.
Мөн Entertainment салбарт үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдийн xувьцааны үнэд нөлөөлж эxэлсэн байна.
Ямартай ч БНСУ-ын ерөнxийлөгч Юн Сүк Ёлын зарласны дараа өөрийн тоглолтоо цуцлаад байсан дуучин И Сүн Xван өнөөдөр өөрийн тоглолтыг xийнэ гэдгээ мэдэгдэв.
Эx Сурвалж: Allkpop.com