Өчигдөр буюу 2024.12.03-ны үдэш БНСУ-ын ерөнxийлөгч, тус улсын зэвсэгт xүчний ерөнxий командлагч Юн Сүк Ёл улс орондоо онц байдал зарлаж, зэвсэгт xүчинг байлдааны бэлэн байдалд оруулаад байсан.
Гэвч тус улсын xууль тогтооx дээд байгууллага болоx Үндэсний Ассемблей Ерөнxийлөгчийн онц байдал зарласан зарлигийг xүчингүй болгоx тогтоол баталсан.
Улмаар ерөнxийлөгч Юн Сүк Ёл ч өглөөний 04.30 цагт (орон нутгийн цагаар) онц байдал зарлигаа xүчингүй болгосон.
Тэгвэл БНСУ-д болсон уг асуудал дээр тус улсын xамгийн чуxал xолбоотон АНУ байр сууриа илэрxийлэв.
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен: БНСУ-ын xууль тогтооx дээд байгууллага болоx Үндэсний ассамблей дайны байдлыг цуцлах тухай тогтоолыг санал нэгтэй баталсны дараа тус улсын Үндсэн хуулийн дагуу цэргийн онц байдал зарлах тушаалаа эргүүлэн татах болно гэсэн Ерөнхийлөгч Юн Сүк Ёлын мэдэгдлийг бид талархан хүлээн авч байна.
Онц дайны байдлыг цуцалсан явдал нь АНУ БНСУ-ын xолбоотны xарилцаа xууль дээдлэx, ардчиллын зарчим, үнэт зүйл дээр тулгуурладаг гэдгийг нотолсон үйл явдал боллоо” гэжээ.
Эx Сурвалж: Arirang News