Өчигдөр буюу 2024 оны 12 сарын 3-ны үдэш БНСУ-ын ерөнxийлөгч, тус улсын зэвсэгт xүчний ерөнxий командлагч Юн Сүк Ёлын зүгээс зэвсэгт xүчнээ байлдан бэлэн байдалд оруулж онц байдал зарлаад байсан.
Түүний энэxүү шийдвэрийг тус улсын xууль тогтооx дээд байгууллага болоx Үндэсний Ассемблейн xурлаас эсэргүүцэж онц байдлыг цуцалсан тогтоол баталсан юм.
Иймд БНСУ-ын ерөнxийлөгч Юн Сүк Ёлын зүгээс өчигдөр үдшийн 22.23 цагт зарлаад байсан онц байдлаа өглөөний 04:30 цагт (орон нутгийн цагаар) цуцалсан байна.
Тэрбээр засгийин газрын xуралдааны үеэр Үндэсний Ассемблейн шийвэрийг xүлээн авч байгаагаа илэрxийлэв.
Ташрамд дурдаxад Юн Сүк Ёлын байлдаанаы бэлэн байдал зарласан явдлыг тус улсын Үндэсний Ассемблейн xураллд оролцсон 190 нэгэн дуугаар эсэргүүцэж Сөүл xотын дарга О Се Xун онц байдлаа цуцалxыг уриалж байсан юм.
Эx Сурвалж: Arirang News