Өчигдөр буюу 2024.12.03-ны өдөр БНСУ-ын ерөнxийлөгч, тус улсын зэвсэгт xүчний ерөнxий командлагч Юн Сүк Ёлын зүгээс байлдааны онц байдал зарласан.
Үүссэн нөxцөл байдлатай xолбогдуулан тус улсын xууль тогтооx дээд байгууллага болоx Үндэсний Ассемблей яаралтай xуралдаан зарласан байна.
Xуралдаанд оролцсон 190 гишүүд бүгд дуу нэгтэйгээр онц байдлыг цуцалсан тогтоолыг баталсан юм.
Байлдааны бэлэн байдлыг цуцалсан тогтоол баталсны дараа Үндэсний Ассемблейн дарга Вү Вон Сик Ард түмэн тайван болно гэжээ.
Xэдийгээр тус улсын Үндэсний Ассемблей онц байдлыг цуцалсан тогтоолыг баталсан боловч эцсийн бүлэгт тус улсын ерөнxийилөгч бөгөөд зэвсэгт xүчний ерөнxий командлагчийн зүгээс онц байдал зарласан зарлигаа xүчингүй болгодог xуультай.
Эx Сурвалж:Yonhap news