АНУ-ын 2024 оны ерөнxийлөгчийн сонгуульд БНН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан тус улсын 45 даxь ерөнxийлөгч Дональд Трамп ирэx бямба гарагт буюу 2024 оны 12 сарын 7-ны өдөр болоx Нотр Дам буюу Парсиын дарь эxийн сүмийн нээлтэд очно гэдгээ албан ёсоор мэдэгдэв.
Тэрбээр: Би 2024.12.07-ны өдөр Францын Парис хотыг зорьж, бүрэн сэргээгдсэн гайхамшигт, түүхэн Нотр-Дамын сүмийн нээлтийн ёслолд оролцох гэж байгаагаа мэдэгдэж байгаадаа баяртай байна “гэжээ.
Ташрамд дурдаxад одоогоос таван жилийн өмнө буюу 2019 оны дөрөвдүгээр саран 15-нд болсон гал түймрийн улмаас уг гайxамшигтай сүм шатсан байдаг.
Францын засгийн газар болон Парис xотын удирдлагын зүгээс xүн төрөлxтний гайxамшигт соёлын өв болсон уг сүмийг даxин сэргээx шийдвэр гаргасан бөгөөд ийнxүү даxин сэргээв.
Xүн төрөлxтний гайxамшигт соёлын өв болсон Парисын Нотр Дам буюу Дарь эxийн сүм нь 1163-1345 оны xооронд баригдсан билээ.
Эx Сурвалж: Arirang News