“Эмч, багшаас эхлээд нийслэлийн төрийн бүх албан хаагчид нэг өдөр гэрээсээ ажиллах тогтоол гарсан” гэсэн мэдээлэлд 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэнгээс тайлбар авав. Үнэхээр ийм шийдвэр гаргасан уу. Хэрэв тийм бол эмч нар цайнаас хэрхэн өвчтөнүүдээ үзэх вэ. Энэ шийдэл нь түгжрэлийг хэдэн хувь бууруулна гэж тооцоолж байгаа вэ зэрэг асуултад тэрбээр ийн хариуллаа.
Р.Эрдэнэбүрэн “Хөдөлмөрийн хуульд төрийн албан хаагч зайнаас, цахимаар нэг өдөр ажиллаж болно гэсэн заалт байдаг. Энэ хуулийн заалтыг л амь оруулсан. Хуулийн хэрэгжилтийг хангахаар Засгийн газар тогтоол гаргасан. Тогтоол гарсан өдрөөс буюу 2024.11.13-наас хэрэгжээд эхэлсэн гэсэн үг. Гэхдээ эмч, багш нар бол биеэр ажиллах зайлшгүй шаардлагатай гэсэн хэсэгт орох тул зайнаас ажиллахгүй гэсэн үг. Зайлшгүй шаардлагатай ангилалд багтах эмч, багш тэргүүтэй төрийн албан хаагчдыг зайнаас ажиллах эсэхийг нь удирдлага нь шийдэх учиртай. Улаанбаатарт 130 орчим мянган төрийн албан хаагч бий. Зайлшгүй шаардлагатай гэдгээ хасахаар 70, 80-иад мянган төрийн албан хаагч нэг өдөр ч болтугай ажилдаа явахгүй гэсэн үг. Энэ тооны албан хаагчид цахимаар ажиллавал зорчих хөдөлгөөн 5 хувиар багасах магадлал гэж харж байгаа” хэмээв.