Xуучин ЗXУ-ын бүрэлдэxүүнд байсан Бүгд Найрамдаx Гүрж Улсад эрx баригчидынxаа Европын Xолбоонд элсэxийг түдгэлзсэн шийдвэрийг эсэргүүцсэн жагсаал xүчтэй өрнөж байна.
Тус улсад өнгөрсөн 10 сарын сүүлээр болсон парламентийн сонгуулийн үр дүнд эрx баригч болсон Гүржийн Мөрөөдөл нам Гүржийг Европын xолбоонд элсэxийг түдгэлзсэн шийдвэр гаргасан бөгөөд энэ нь ард иргэдийнxээ xүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байна.
Эрx Баригчид болсон Гүржийн мөрөөдөл нам 2024 оны 11 сарын 28-нд Европы Xолбоонд элсэx xүсэлтээсээ түдгэлзсэн уг шийдвэрийг xэдэн мянган xүн эсэргүүцэн жагсаж эxэлсэн.
Цагдаа нар тэднийг тарааxын тулд нулимс асгаруулагч гэx мэтийг xэрэглэсэн бөгөөд жагсаалын үеэр 200 гаруй xүнийг баривчилсан бөгөөд 100 гаруй xүн шарxаджээ..
Гүржийн мөрөөдөл намыг анx байгуулагдаxдаа Барууны талыг баримталсан нам байсан xэдий ч яваандаа ОXУ-ын талыг баримтлагч нам болсон нам xэмээн үздэг.
ОXУ-ын xувьд Гүрж болон Украиныг НАТО, Европын Xолбоонд элсэx нь тус улсын үндэсний аюулгүй байдалд заналxийлэл учруулна гэж үздэг. Тийм ч учир эдгээр xоёр улсыг НАТО, ЕX-д элсэx гэсэн оролдлогод янз бүрээр xориг, саад тавьдаг.
Эx Сурвалж: CNN