“Баян петролиум” ХХК-тай хайгуул, ашиглалт хийх бүтээгдэхүүн хуваах гэрээ байгууллаа
Өнөөдөр /2024.12.02/ Засгийн газар Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөө өргөн бариад байна.
Тус хуульд, “Хэрэв хориг тавьсан, шинээр боловсруулж өргөн барих шаардлага үүссэн тохиолдолд арванхоёрдугаар сарын 15-ны дотор” гэсэн өөрчлөлтийг оруулж байгаа юм.
Энэхүү өөрчлөлтийг УИХ дахь МАН болон АН-ын бүлгүүд хэлэлцэж, дэмжих эсэх шийдвэрээ гаргах ажээ.
Намын бүлгүүд дэмжсэн учраас УИХ-ын чуулганыг 14.00 цагаас яаралтай горимоор хуралдуулан, хуулийн төслийг хэлэлцэж байна.
Харин маргааш /2024.12.03/ 10.00 цагт УИХ-ын чуулганы хуралдааныг товлосон бөгөөд эцэслэн батлах юм байна.
Ерөнхийлөгч эл хуульд хориг тавиагүй тохиолдолд Засгийн газар 2025 оны төсвөө өргөн барих үйл явц өрнөх юм.