2024 онд улсын хэмжээнд 15.4 сая толгой төл хүлээн авч бойжуулж, нийт 189.2 мянган малчин өрхөд 60.2 сая мал өвөлжихөөс, 17.7 мянган малчин өрхийн 7.3 сая мал отроор өвөлжиж, хаваржих зохицуулалт хийж байгаа ажээ.
Зудын эрсдэлийн үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин маш их, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд их буюу дунджаас дээш, улсын хэмжээнд зудын нөхцөл байдал дунд түвшинд үнэлэгдсэн байна.
Улсын хэмжээнд өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын бэлтгэл 86.7 хувьтай хангагджээ.
Өнгөрсөн өвөл нийт нутгаар цаг хатуурч, цас дарсны улмаас зудын аюул нүүрлэж, улсын хэмжээнд 7.1 сая мал хорогдсон. Тиймээс аймгуудын хувьд зудад нэрвэгдэх магадлалтай учир өвлийн бэлтгэлээ сайтар хангахыг анхааруулж байна.