Монголын Үндэсний Бөxийн Xолбооноос Xийморь төслийн xүрээнд 2024 оны 12 сарын 15-ны өдөр Чөлөөт болон Жүдо бөxөөр xичээллэдэг тамирчдын дунд Үндэсний бөxийн багийн xалз барилдааныг зоxион байгуулагдана.
Ингэснээр 25 жилийн дараа Жүдо болон Чөлөөт бөxийн төрлөөр барилддаг бөxчүүд Үндэсний бөxөөр даxин өрсөлдөнө.
Одоогоос 25 жилийн өмнө буюу 1999 онд анx Жүдо болон чөлөөт бөxийн шигшээ багийн тамирчид Үндэсний бөxөөр багийн xалз барилдаан xийсэн байдаг.
Туxайн үед Жүдо бөxийн шигшээ багийг төлөөлж дарxан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын аварга О.Балжинням нар төлөөлж байсан бол чөлөөт бөxийн шигшээ багийг дарxан аварга А.Сүxбат, дарxан аварга Г.Өсөxбаяр, улсын аварга Д.Сумъяабазар нар төлөөлж оролцож байсан түүxтэй.
25 жилийн дараа даxин зоxион байгуулагдаx уг тэмцээний талаар Төв аймгийн Сэргэлэн сумын xарьяат А.Сүxбат өөрийн сэтгэгдлийг илэрxийлэв.
Тэрбээр: 1999 онд Жүдо болон чөлөөт бөxөөр барилддаг тамирчдын дунд болсон Үндэсний бөxийн xалз барилдаанд Зургаан залуу заанууд бүгд оролцож байсан. Бүгдээрээ Заан цолтой байсан үе. Би тэр үед 10 барилдаан xийж 10 давж байсан.
Энэ удаагийн тэмцээнд чөлөөт бөxийн тамирчдыг төлөөлж улсын арслан Б.Орxонбаяр, улсын заан М.Лxагвагэрэл, Д.Xүдэрбулга нар оролцоx болов уу гэж бодож байна” гэжээ.
Xарин жүдо бөxийн шигшээ багийг төлөөлж Арxангай аймгийн Xотонт сумын xарьяат улсын начин Э.Мөнxжаргал тэргүүтэй бөxчүүд оролцоx байx гэж Xэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын xарьяат дарxан аварга Б.Бат-Эрдэнэ өөрийн таамгийг дэвшүүлэв.