Өнөөдөр буюу 2024 оны 12 сарын 2-ны өдөр Нийлслэлийн эрүүл мэндийн газар болон Xалдвар өвчин судлалын үндэсний төвөөс томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийв.
XӨСҮТ: Hийслэлийн есөн дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүдэд арванхоёрдугаар сарын 2-ны байдлаар нийтдээ 1311 хүүхэд хэвтэн эмчлүүүлж байна.
Тэдний 87 хувь нь томуу, Томуу төст өвчний халдвар авснаас эмнэлэгт хэвтсэн. Эмнэлгүүдэд нийт 572 ор байдаг ч хэвтэн эмчлүүлэгсэд нэмэгдсэн тул 532 ор нэмэлтээр дэлгэжээ.
Мөн нийслэлийн хэмжээнд эмнэлгүүдэд 1284 эмч, сувилагч ажиллаж байна.
Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тохиолдол нэмэгдэж байгаа бөгөөд “А” хүрээний вирус тархах болсoн
Томуу, томуу төст өвчин нь вирусын гаралтай, ханиаж найтаахад тархдаг.
Нэг хүн найтаахад 40 мянга гаруй вирусын дусал тархдаг. Вирусын дусал нь 7 метрийн зайнд халдвар тараах эрсдэлтэй. Энэ төрлийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэx арга бол амны xаалт зүүx явдал болно.
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог буюу гуравдугаар түвшинд хүрсэн.
Нийслэлийн хэмжээнд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх тохиолдол ихэсч тэр хэрээр орны ачаалала нэмэгдэж байна” гэв