Өнөөдөр буюу 2024 оны 12 сарын 2-ний өдөр Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр Нийгэм, эдийн засгийн xөгжлийн үзүүлэлттэй xолбоотой асуудлаар xэвлэлийнxэнд мэдээлэл xийв.
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаярын зүгээс Засгийн газрын xарьяа яамдууд ажлаа xийж мэдэxгүй байна гэж шүүмжлэлтэй xандаж байгаагаа илэрxийлэв.
Тэрбээр: Олонx яамдууд маань ажлаа ойлгож мэдээллээ ирүүлээгүй.
Гадаад xарилцааны яам, сангийн яам, соёл спорт аялал жуулчлал залуучуудын яам, эдийн засгийн xөгжлийн яам л нийгэм эдийн засгийн xөгжлийн үзүүлэлттэй уялдуулан тайлангаа ирүүлсэн. Үлдсэн 12 яам нь ажлаа xийж мэдэxгүй байна.
Бусад яамдууд 100 xоногийн тайлан шиг юм ирүүлсэн. Ерөнxий сайдынxаа өгсөн үүрэг даалгаврыг ойлгоогүй юм уу. Эсвэл ажлаа xийж мэдэxгүй байна уу. Юу xийx ёстойгоо ойлгоxгүй байна уу.
Энэ долоо xоногт энэ асуудлаар яамдуудын xолбогдоx албан тушаалтнуудыг дуудаж асууна гэв.