Япон улсын нийслэл Токио хотод “Их дуулга” ангиллын цуврал тэмцээн буюу энэ оны жүдо бөхийн сүүлийн өрсөлдөөн болно. Энэ сарын 7, 8-нд болох бөгөөд 48 орны 300 гаруй жүдоч оролцохоор мэдүүлэг илгээжээ.
Харин тус тэмцээнд манай улсаас жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч М.Бундмаа нарын удирдлага дор эрэгтэй ес, эмэгтэй 11 тамирчин зодоглоно. Баг тамирчид лхагва гарагт буюу энэ сарын 04-ний өдөр арлын орныг зорихоор бэлтгэж байна.
Багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя:
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд К.Ёолк, Т.Түмэнжаргал, 66 кг-д гавьяат тамирчин Ё.Басхүү, Ө.Жанцандорж, 73 кг-д Б.Эрдэнэбаяр, Ж.Гансүрэн, 81 кг-д О.Шинэбаяр, -100 кг-д А.Энхбаяр, +100 кг-д Ө.Пэрэнлэйжамц нар оролцох юм. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг, Ж.Анударь, 52 кг-д Л.Сосорбарам, Б.Уранзаяа, 57 кг-д Т.Ариунзаяа, 63 кг-д Т.Анударь, 70 кг-д Д.Есүй, -78 кг-д О.Хүслэн, +78 кг-д А.Адъяасүрэн, Д.Номинзул нар зодоглоно. Баг тамирчид 12 дугаар сарын 14-ний өдөр эх орондоо ирээд залгуулаад 18-ны өдөр ОХУ-ыг зорьж Москва хотод Олон улсын тэмцээнд өрсөлдөх хуваарьтай байна.