Их Британи Умард Ирландын Нэгдсэн хаант улсын Шеффилд хотод сонирхогчдын боксын Дэлхийн цомын энэ оны сүүлийн тэмцээн болж өндөрлөв. Тус тэмцээнд өрсөлдсөн манай улсын тамирчдаас гурав нь дэлхийн цомын медаль зүүлээ.
Медаль хүртсэн тамирчдыг танилцуулбал:
Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Отгондалай, О.Батхүү нарын удирдлага дор эрэгтэй тав, эмэгтэй дөрвөн тамирчин өрсөлдөхөд алт, мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялаалаа. Тухайлбал эрэгтэйчүүдийн 51 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер А.Баттулга алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүлсэн бол 63.5 кг-д Т.Энхтөр хүрэл медаль хүртсэн юм. Тэгвэл эмэгтэйчүүдээс 54 кг-д ААШТ-ий хүрэл, Азийн наадмын хүрэл медальт О.Есүгэн мөнгөн медаль хүртэв. Мөн А.Баттулга өмнө нь тус тэмцээний мөнгө, Т.Энхтөр хүрэл медальтай бол О.Есүгэн анхны медалиа гардан авч байсан.
Эрэгтэй:
51 кг-ын жинд – А.Баттулга
57 кг-ын жинд – Х.Билгүүнсайхан, Д.Ганболд
63.5 кг-ын жинд – Т.Энхтөр
71 кг-ын жинд – Б.Мишээлт
Эмэгтэй:
50 кг-ын жинд – Л.Алтанцэцэг
54 кг-ын жинд – О.Есүгэн
57 кг-ын жинд – Э.Мичидмаа
60 кг-ын жинд – М.Намуун гэсэн бүрэлдэхүүнтэй баг Англи улсыг зориод байсан юм.