G Dragon-ийн “Coup d’Etat” цомог даxин эрэлт xэрэгцээтэй болов
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хөгжлийн банкны гэх тодотголтой 540 хавтаст хэрэг бүхий 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан 41 гомдлын хүрээнд хэлэлцэж байна.
Хөгжлийн банкны албан тушаалтнууд албан тушаалаа урвуулан ашиглаж зээл олгосон, зээл авсан аж ахуйн нэгжүүд зээлийг зориулалтын бусаар ашиглаж мөнгө угаасан, хахууль өгсөн авсан хэрэгт холбогдуулан шүүж байгаа юм. Шүүх хуралд УИХ-ын гишүүн асан Ё.Баатарбилэг нарын 80 хүн шүүгдэж байна.
Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны Их танхимд 54 оролцогч биечлэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн байрнаас 20 оролцогч цахимаар оролцож байна.