Төсөв 2025: Төсвийн байгууллагын урсгал төсвийг 10-100% хэмнэнэ
Энэ оны эхэнд ам.долларын ханш өмнөх оны сүүл үеэс харьцангуй суларч 3422 төгрөгтэй тэнцэж байсан юм. Оны эхний хагаст ам.доллар 3381 төгрөгт хүрч, гуравдугаар улиралд харьцангуй тогтвортой буюу 3380 төгрөг байсан бол 10 дугаар сараас ам.долларын ханш харьцангуй чангарч 3399 төгрөгт хүрээд байв.
Өнөөдрийн байдлаар Монголбанкны нэрлэсэн ханш 3417 төгрөг, валют арилжааны зах дээр 3433 төгрөгтэй байна.
Ханшийн хэт зөрүү болон өсөлтийг төв банкнаас түр зуурын үзэгдэл хэмээн тайлбарлаж байсан ч АНУ-ын сонгуулийн дүнтэй холбоотойгоор цаашид төгрөгийн ханш эрчимтэй сулрах төлөвтэй байна.