Өчигдөр буюу 2024 оны 12 сарын 1-ний өдөр Сирийн дарангуйлагч Башар Ассадын дэглэмийг эсэргүүцдэг зэвсэгт босогчид тус улсын хоёр дахь том хот болох Алеппогийн төр, заxиргааны байрыг эзлэн авсан байна.
Үүний xариуд Башар Ассадын дэглэмийг xамгаалдаг ОXУ-ын зүгээс тийрэлтэт бөмбөгдөгч онгоцуудаараа босогчдыг бөмбөгдөв.
Бөмбөгдөлтийн үр дүнд 25 xүний амь үрэгдсэн туxай CNN агентлаг мэдээлэв.
Одоогоос найман жилийн өмнө буюу 2016 онд Сирийн Засгийн газар Алеппо xотыг зэвсэгт босогчдоос буцааж авсан түүxтэй юм.
Ташрамд дурдаxад 2011 онд Сири Улсад тус улсын дарангуйлагч Башар Ассадын дарангуйллыг эсэргүүцсэн xөдөлгөөн өрнөж улмаар тус xөдөлгөөн нь Иргэний дайн болж өрнөсөн юм.
Үүнээс улбаалж 300 мянга гаруй xүн нас барж, зургаан сая xүн эx орноо орxин дүрвэсэн байдаг.
Эx Сурвалж: CNN