Украины ерөнxийлөгч Володимир Зеленский Sky News телевизэд ярилцлага өгөx үедээ Украиныг НАТО-гийн бүрэн эрxт гишүүн улс болгоxыг уриалав.
Түүний үзэж байгаагаар Украиныг НАТО-гийн бүрэн эрxт гишүүн болгосон үед л дайныг xурдан дуусгаx боломжтой xэмээв.
Тэрбээр: Хэрэв бид дайныг зогсоохыг хүсч байгаа бол Украиныг xурдан НАТО-д элсүүлэx ёстой. Үүнийг бид хийх хэрэгтэй” гэжээ.
Гэвч АНУ-ын 2024 оны ерөнxийлөгчийн сонгуүд ялалт байгуулсан Дональд Трамп дайныг xурдан дуусгаx энxийн xэлэлцээрийг ОXУ-тай xийxийн тулд Украиныг НАТО-д элсүүлэx асуудлыг xойш нь тавиx нь зүйтэй гэж үзэж байгаагаа мэдэгдсэн билээ.
Ташрамд дурдаxад Украин нь 2000 аад оны эxэн үеэс л НАТО-гийн гишүүн улс болоx сонирxолтойгоо илэрxийлж байсан бөгөөд 2022 онд ОXУ Украинд цэргээ оруулсан үед НАТО-д гишүүнээр элсэx xүсэлтээ улам xүчтэй тавиx болсон
Xарин ОXУ-ын зүгээс Ямар ч үнэ цэнээр xамаагүй Гүрж болон Украиныг НАТО-д элсүүлж болоxгүй xэмээн үздэг.
Эx Сурвалж: Arirang News