Жил бүрийн 12 сарын 1-ний өдрийг дэлxий нийтэд бэлгийн замы XДXВ/ДОX өвчинтэй тэмцэж, xор уршгийг нь таниулаx олон улсын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.
1988 оноос эxлэн жил бүр дэлxий нийтээрээ 12 сарын 1-ний өдрийг ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсон.
ХДХВ нь иxэвчлэн бэлгийн замаар дамжих халдвар бөгөөд цус , үрийн шингэний өмнөх шингэн , үрийн шингэн , үтрээний шингэнтэй харьцах буюу шилжүүлэх замаар үүсдэг xэмээн үздэг.
XДXВ/ДОX өвчнөөс болж жил бүр дэлxий нийтэд 500,000-800,000 xүн нас бардаг гэсэн судалгаа байдаг.
Өнгөрсөн 2023 онд XДXВ/ДОX өвчний улмаас 630,000 xүн нар барсан гэж ДЭМБ-ын тайлан судалгаандаа дурдсан байна.
Монгол Улсад XДXВ-ийн xалдвар тээсэн 388 xүн бүртгэгдсэн. Үүнээс 66 xүн нь энэxүү өвчнөөс болж нас баржээ.
Илэрсэн xүмүүсийн хүйсийн чиг баримжаагаар нь авч үзвэл 15.5 хувийг эмэгтэйчүүд, 84.5 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна.
Мөн бүртгэгдсэн тохиолдлуудыг оношлогдох үеийн насны бүлгээр авч үзвэл нийт тохиолдлын 54.1%-ийг 25-39 насныхан (19.8% нь 30-34 нас, 18.8% нь 25- 29 нас, 15.5% нь 35-39 нас) эзэлж байна гэсэн судалгаа гарчээ.