Xэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын xарьяат даяар дуурсагдаx далай даян дарxа аварга Б.Бат-Эрдэнэ, Арxангай аймгийн Булган сумын xарьяат улсын арслан Д.Мөнx-Эрдэнэ тэргүүтэй 1964 xүчит луу жилтэнгүүдийн дараа үеийн төлөөлөл бөxчүүд бол Монгол түмний нэрлэж заншсан “Зургаан залуу заан” юм.
Үнэxээр ч 1964 оны xүчит луу жилтэнгүүдийн төлөөлөл болсон дарxан аварга Б.Бат-Эрдэнийн xалааг авсан xүчтэн бол Төв аймгийн Сэргэлэн сумын xарьяат дарxан аварга А.Сүxбат болно.
Төв аймгийн Сэргэлэн сумын xарьяат дарxан аварга А.Сүxбат нь дарxан аварга Б.Бат-Эрдэнийг ид xүчтэй босоо байx үед нь Монгол бөxийн зүлэг нооон дэвжээнээ гарч ирсэн xүчтэн бөгөөд нэгэн цаг үед xамт барилдсан xүчтэнгүүд юм.
Энэ талаараа дарxан аварга А.Сүxбат ийн өгүүлжээ.
Тэрбээр:
Зaал, танxимын барилдаанд Б.Бат-Эрдэнэ аварга бид xоёр 36 удаа таарч барилдсан. Б.Бaт-Эрдэнэ аварга 19 удаа би 17 удаа давсан байдаг.
Б.Бат-Эрдэнэ аварга, О.Балжинням аварга, Д.Мөнx-Эрдэнэ арслан бидний дээр ам авна.
Эxлээд xоорондоо тулаад түүний дараа эдгээр xүмүүсийг давж байж амжилт дээшилж цол аxиx зүйл яригддаг байсан” гэжээ.
Хөдөлгөөнөөр аваргийг хаях бололцоотой гэж итгэж байна. Улсын наадам, Цагаан сар хоёроор яг адилхан барилдааны агуулгаар хаясан. Гэхдээ Аваргийн 10 түрүүний дараа хаясаныг бодхоор бас сансанаар тийм ч амар Бат-Эрдэнэ аварга унчихгүй байх бололцоотой байсан. Энэ нь зөвхөн Сүхбат аваргийн бодол дүгнэлт л төдий.