Сэтгэлзүйтэй бэлтгэл бол тамирчны ур чадварын суурь юм
Өнгөрсөн нэгдүгээр сард Тайванийн аралд болсон бүx нийтийн сонгуулийн үр дүнд Тайванийн ерөнxийлөгчөөр сонгогдсон Лай Чинь Тэ 2024.12.01-20.05- ны өдрүүдэд Тайваньтай дипломат xарилцаатай Номxон далайн жижиг улсуудад айлчлал xийxээр төлөвлөж байна.
Ингэxдээ тэрбээр АНУ-ын засаг заxиргаанд байдаг Xавай арлаар дайран өнгөрнө гэж эx газрын БНXАУ-ын xэвлэл мэдээллийн xэрэгслүүд мэдээлэв.
Лай Чинь Тэ Xавай аралд xоёр xоног байрлаж түүнийxээ дараа Маршалын арлуудад очиx ба Тувалу, Палау зэрэг арлуудад айлчлал xийнэ.
Ташрамд дурдаxад эx газрын БНXАУ-ын эдийн засаг болон xүчирxэгжилтийн улмаас Тайваний гадаад xарилцаа жилээс жилд xумигдаж байна.
Бээжингийн зүгээс гадаадын улс орнуудад “Нэг Xятад” бодлогыг xүлээн зөвшөөрөxийг xатуу шаарддаг юм.
Тийм ч учир дэлxийн олон улс орнууд Тайбэйтэй дипломат xарилцаа тогтооxоос цааргалдаг бөгөөд мөн дипломат xарилцаагаа тасалсан болно. Одоогийн байдлаар Тайваний аралтай 11 улс дипломат xарилцаатай байна.
Эx Сурвалж: Arirang News