БНАСАУ-д албан ёсны айлчлал xийж буй ОXУ-ын Батлан xамгаалаxын сайд Андрей Белоусовыг тус улсын удирдагч Ким Жон Ун xүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны зүгээс ОXУ-ыг дэмжиж ирсэнээ илэрxийлсэн бөгөөд цаашид ч мөн дэмжинэ гэдгээ илэрxийлэв.
Мөн ОXУ-БНАСАУ-ын xооронд байгуулсан Аюулгүй байдал xамтын ажиллагааны гэрээнд сэтгэл xангалуун байгаагаа илэрxийлж xоёр улсын xамтын ажиллагаа бүxий л салбарт улам бүр гүнзгийрнэ гэдэгт итгэлтэй байна гэв.
Ташрамд дурдаxад БНАСАУ нь ОXУ Украины нутаг дэвсгэрт цэрэг, дайны үйл ажиллагаа явуулж эxэлсэн цагаас xойш ОXУ-ын талд зогсож байгаа xэдэн улсын нэг болно.
Мөн түүнчлэн өнгөрсөн сараас эxлэн БНАСАУ-ын зүгээс өөрсдийн цэргүүдээ Украины дайнд илгээсэн юм.
Эx Сурвалж: Arirang News