Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор түүхий нүүрсний хэрэглээг хориглох тухай 18 дугаар тэмдэглэлд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах тухай, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн 23 дугаар тогтоолыг үндэслэн “Тавантолгой түлш” ХХК-ийг байгуулсан байдаг.
Тус компанийн хувьцааны 51 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХХК, 39 хувийг Эрчим хүчний яам, 10 хувийг ТӨБЗГ тус тус эзэмшдэг. Мөн тус компани баруун, зүүн, төв гэсэн гурван үйлдвэртэй.
Баруун бүсийн үйлдвэр СХД-т байрладаг бөгөөд жилд 600 мянган тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Төвийн бүсийн үйлдвэр Баянгол дүүрэгт байрладаг 200 мянган тонн хүчин чадалтай бол зүү үйлдвэр нь Төв аймагт байрладаг бөгөөд жил 600 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэдэг.
Түүнчлэн тус компани нь 2023 онд хийсэн нүүрсний сонсголын үеэр нийт 413.3 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, 997.2 тэрбум төгрөгийн өр төлбөртэй, 583.9 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай ажиллаж байсан.
Тэгвэл “Тавантолгой түлш” ХХК-г төрийн өмчөөс нийслэлийн өмчид шилжүүллээ.
Тодруулбал, хотын дарга Х.Нямбаатар “Тавантолгой түлш” ХХК-ийн менежментийг нийслэл рүү шилжүүлэх ажлыг 2023 оноос эхлүүлсэн.
Улмаар ирэх 12 дугаар сарын 1-нээс буюу маргаашнаас тус компанийн менежментийг нийслэл хариуцахаар боллоо.