
БНСУ-ын 45 дахь удаагийн “Blue Dragon” кино наадмаар “Exhuma” кино олон шагналын эзнээр тодорч, хамгийн шилдэг кино, хамгийн шилдэг жүжигчин гэх зэрэг номинацид дэвшиж, амжилттай ялалт байгууллаа.
“Exhuma” киноны гол дүрийг бүтээсэн Ким Го Юн хамгийн шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг хүртсэн бол, хамгийн шилдэг найруулагчийн шагналыг мөн л “Exhuma” киноны найруулагч Jang Jae Hyun хүртлээ.
Харин хамгийн шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг “12.12: The Day” кинонд дүр бүтээсэн Xван Жүн Мин авлаа.
Шинэ залуу, авьяаслаг жүжигчид ч амжилт гаргаснаас дурдвал, жүжигчин Пак Жү Xюн нь “Drive” киногоороо хамгийн шилдэг шинэ жүжигчний шагналыг, мөн жүжигчин Но Сан Xюн “Love in the Big City” кинонд тоглож амжилттай дүр бүтээснээрээ ийнхүү шагнал хүртэв.
Олон нийтийн санал асуулгаар олгодог шагналыг “12.12: The Day” кино авсан байна.