Өнөөдөр /2024.11.29/-ийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2025 оны Улсын төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх дэгийн тухай төслийг хэлэлцлээ. Ч.Лодойсамбуугаар ахлуулсан 9 гишүүн бүхий ажлын хэсгийн боловсруулсан эл дэгийн тухай хуулийн төслийг эцэслэн батлах эсэх дээр гишүүдээс санал хураахад чуулганы хуралдаандаа оролцсон 81 гишүүний 55 гишүүн дэмжсэн санал өглөө. Харин
- Н.Алтанхуяг
- Д.Батбаяр
- Ж.Батжаргал
- Д.Батлут
- Ж.Баясгалан
- Э.Болормаа
- Д.Ганбат тэргүүтэй 26 гишүүн татгалзсан санал өгөв.
Нийт гишүүдийн олонх буюу нийт 64 ба түүнээс дээш гишүүн дэмжсэн санал өгсөн бол Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн тухай хуулийн төсөл батлагдах байлаа. Ийнхүү уг хуулийн төсөл дэмжигдээгүйтэй холбоотойгоор Төсвийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо хамтарсан хурлаа Их эзэн Чингис хааны танхимд яг одоо хийж байгаа ба үдээс хойших хуралдаан дээр саналаа дахин боловсруулж оруулж ирэх юм. Үдээс хойших хуралдаан 14.00 цагаас эхэлнэ.
Өнөөдрийн хуралдаанд ирээгүй гишүүдийн мэдээллийг танилцуулж байна.
Гадаадад томилтттой:
- О.Алтангэрэл
- Т.Аубакир
- Б.Батбаатар
- Р.Батболд
- О.Батнайрамдал
- Н.Батсүмбэрэл
- Б.Бейсен
- Ш.Бямбасүрэн
- Ж.Галбадрах
- С.Ганбаатар
- М.Ганхүлэг
- Г.Дамдинням
- С.Замира
- М.Мандхай
- П.Наранбаяр
- Б.Пунсалмаа
- Д.Пүрэвдаваа
- Б.Пүрэвдорж
- Д.Рэгдэл
- П.Сайнзориг
- М.Сарнай
- Р.Сэддорж
- Ч.Ундрам
- Б.Уянга
- Г.Уянгахишиг
- Г.Хосбаяр
- Ө:Шижир
- Б.Энхбаяр
- Д.Энхтуяа
Орон нутагт томилолтой:
- Ж.Энхбаяр
Эмнэлгийн чөлөөтэй:
- Л.Гантөмөр
- Н.Номтойбаяр
Чөлөөтэй:
- Л.Оюун-Эрдэнэ
- Л.Энх-Амгалан
Ажил хийх хүн байна уу 126 гишүүнээ 29 нь гадаад ч гэх шиг