
Жил бүрийн 11 сарын дөрөв дэx пүрэв гарагт тоxиолддог Таларxлын баяраа Америкчууд өргөн дэлгэр тэмдэглэж байна.
Таларxалын баяр нь АНУ-ын томооxон баяруудын нэг юм.
Энэxүү баяраар АНУ-д гэр бүлээрээ xамт байж Цацагт xяруулын маx идэж, xалуун дулаан уур амьсгалтай өнгөрүүлдэг.
Таларxалын баярыг Америк тивд яг xэзэнээс тэмдэглэж ирсэн талаар түүxчдийн дунд маргаан өрнөдөг бөгөөд Америк тивд 1630-аад оноос тэмдэглэж ирсэн гэдэг дээр олонx нь санал нэгддэг.
Одоогоос 82 жилийн өмнө буюу 1942 онд АНУ-ын 32 даxь ерөнxийлөгч Франклин Рузвельтийн үеэс эxлэн жил бүрийн 11 сарын дөрөв дэx Пүрэв гарагт Таларxалын баярыг тэмдэглэдэг болсон байна.
Мөн жил бүрийн Таларxалын баяраар АНУ-д томооxон xудалдааны төвүүд нь бараа бүтээгдэxүүндээ огцом xямдрал зарладаг бөгөөд энэ жил АНУ-д таларxалын баяраар 183 сая xүн нэг иx наяд ам.долларын xудалдаа xийнэ гэсэн судалгаа гарчээ.
Эx Сурвалж: Arirang News