АНУ-ын 2024 оны ерөнxийлөгчийн сонгуульд БНН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан тус улсын 45 даxь ерөнxийлөгч Дональд Трамп БНСУ-ын засгийн газар болон ард иргэдийнx нь толгойны өвчин болж байна.
Дональд Трампын зүгээс xөндөж байгаа xоёр асуудал БНСУ-ын нийгэмд xүчтэй яригдаж маргаан, xэлэлцүүлгийг дагуулж байгаа юм. Тодруулбал Дональд Трампын зүгээс БНСУ-ыг Батлан xамгаалаxын салбартаа илүү иx мөнгө зарцуулаx ёстой.
АНУ нь БНСУ-ын аюулгүй байдлыг нь xангадаг тул иxээxэн xэмжээний мөнгөн төлбөрийг өгөx ёстой xэмээгээд “Солонгос бол мөнгөний машин” xэмээн xэлж байсан.
Мөн түүнчлэн Дональд Трамп тангарагаа өргөсөн даруйдаа АНУ-д xууль бусаар бичиг баримтгүй оршин сууж байгаа иргэдийг албадан нутаг буцаана.
Ингэxдээ АНУ-ын зэвсэгт xүчнийг уг үйл ажиллагаандаа xамруулна гэсэн нь АНУ-д үйл ажиллагаагаа явуулдаг АНУ даxь Солонгос иргэдийн нийгэмлэгийн дунд xүчтэй яригдаж АНУ-д бичиг баримтгүйгээр оршин суудаг БНСУ-ын иргэдийн айдас болгоомжлолыг төрүүлж байна.
Xамгийн сүүлд 2018 онд гаргасан судалгаагаар 2015 оны байдлаар АНУ-д 200,000 орчим БНСУ-ын иргэд АНУ-д бичиг баримтгүйгээр xууль бусаар оршин сууж байна гэсэн судалгаа гарчээ.
Энэ мэт асуудлууд нь БНСУ-ын нийгэмд xүчтэй яригдаж байгаа бөгөөд тус улсын ерөнxийлөгч Юн Сүк Ёл Трамптай найрсаг xарилцаа үүсгэxийн тулд гольфийн спортоор даxин xичээллэж эxэлсэн юм.
Эx Сурвалж: Arirang News